Төв талбайг чимсэн Венийн вальс
Эрхэмсэг тансаг бүхний илэрхийлэл болсон вальс бүжгийг мэргэжлийн симфони оркестрын тансаг эгшгэнд дор бүжих боломжийг олгосон нэгэн арга хэмжээ Чингисийн талбайд болж байна. Австри улсын Элчин сайдын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Венийн вальсын цэнгүүнийг зохион байгуулж байгаа нь энэ. Австри улсын соёлын өв болсон Венийн вальсын цэнгүүнийг манай улс 1999 оноос хойш зохион байгуулж байгаа аж. Харин энэ удаа Улаанбаатар хотын төв талбайд, задгай хэлбэрээр зохион байгуулж, сонирхсон бүхэнд үзэх, хүссэн хүн бүрт бүжиглэх боломжийг олгожээ.
В.Бат
Гэрэл зургийг Б.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ