Кейт Миддилтоныг клипэндээ тоглох санал тавив

img

Дуучин Леди Гага Британий гүнж Кейт Миддилтонд шинээр хийгдэж буй видео клипэндээ тоглуулах хүсэлтэйгээ илэрхийлсэн тухай “TMZ” сайт мэдээллээ. Дуучны “Princess Gaga” дуу өнгөрсөн сараас клипний зураг авалт нь эхэлсэн ч өнөөг хүртэл цацагдахгүй хэвээр байгаа юм. Гагагийн бие төлөөлөгч “Клипний санаа нь Гагад таалагдахгүй байгаа учир зураг авалт тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна. “Princess Gaga” дуундаа жинхэнэ гүнжийг тоглуулах хүсэлтэй байгаа. Тэрбээр Миддилтоныг ихэд сонирхож байгаа” гэж ярьжээ.

5

Гага гүнжид чамлахааргүй мөнгө амласан ч Миддилтон өнөөг хүртэл хариу өгөөгүй аж. Хаан угсаатны хувьд олны танил уран бүтээлчид клипэндээ тоглуулахыг хүсч буй анхны тохиолдол энэ биш юм. 2010 онд ханхүү Харриг дуучин Рианна “Look” дууныхаа клипэнд тоглуулах санал тавьж байсан бол өнгөрсөн онд дуучин Тэйлор Свифт Уильямтай аялан тоглолт хийхийг хүсч байжээ.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bitgii davar:
gaga gej bayarlachihsan "bandi" baih yumaa
2014-05-27