Хуульзүйн сайд Хятадын дэд сайдтай уулзжээ
БНХАУ-ын Хуульзүйн дэд сайд Жан Сүжүнийн манай улсад хийх албан ёсны айлчлал өнөөдрөөс эхэллээ. Тэрээр Монгол Улсын Хуульзүйн сайд Х.Тэмүүжин урилгаар манай улсад ирээд байгаа нь энэ. Айлчлалын эхэнд Жан Сүжүнийг Хуульзүйн сайд Х.Тэмүүжин хүлээн авч уулзан, хоёр улсын эрх зүйн шинэчлэл, хууль сахиулах байгууллагын тогтолцоо, хорих ангиудын үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцжээ. Мөн хууль эрхзүйн салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улс хооронд эрх зүйн туслалцаа үзүүлэх ажлыг эрчимжүүлэх, ялтан шилжүүлэхтэй холбогдох асуудлын талаар хөндөн ярилцсан байна. Энэхүү уулзалтын үеэр Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяан, Жан Сүжүнь нар Монгол Улсын Хууль зүйн яам, БНХАУ-ын Хууль зүйн яам хоорондын харилцаа, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна. Өмнөд хөршийн Хуульзүйн дэд сайдын айлчлал маргааш өндөрлөх бөгөөд тэрээр манай улсын хорих ангиудын үйл ажиллагаатай танилцах аж.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ