“Буянт-Ухаа 2” хороололд 6912 айлын орон сууц баригдана

img

Долоо хоног бүрийн даваа гаригт “Бүтээн байгуулалтын цаг” ээлжит уулзалтыг зохион байгуулдаг. Энэ удаагийн уулзалтаар Төрийн орон сууцны корпораци буюу ТОСК оролцож, бүтээн байгуулалтын ажлаа танилцууллаа.

ый

“2013 оны долдугаар сарын 6-ны Засгийн газрын шийдвэрээр 100 хувь төрийн өмчит “Төрийн орон сууцны корпораци” байгуулагдсан бөгөөд Шинэчлэлийн Засгийн газраас иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийнхөө хоёр дахь хэсгийг хэрэгжүүлэхэд гол үүрэгт гүйцэтгэж байгаа. Төрийн орон сууцны корпораци нь төрийн албан хаагч, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан зэрэг зорилтот бүлгийг орон сууцаар хангах бодлогыг хэрэгжүүлэх, түрээсийн байр олноор барьж, иргэдэд хямд үнэ, боломжийн нөхцөл санал болгох ажлыг хариуцан ажиллаж байна. Энэ хүрээнд ТОСК-оос “Буянт ухаа 1” хорооллыг хариуцан ажлуулж, ашиглалтад оруулсан бөгөөд өнөөдөр дараагийн “Буянт ухаа 2” хорооллын шавийг тавьсан” хэмээн ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга онцоллоо.

й

Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдсан Хөгжлийн банкны 50 сая долларын  хөрөнгө оруулалт бүхий “Буянт-Ухаа 1” хороолол 2013 оны дөрөвдүгээр сард баригдаж эхэлсэн. Уг хорооллын барилгын ажлыг дууссаны дараа Засгийн газраас байрны захиалагчийг сонгон шалгаруулах журам баталсан. Үүний дагуу ТОСК-аас ТҮЦ машинаар дамжуулан гуравдугаар сарын 10-24-ний өдрүүдэд 9094 хүн бүртгүүлжээ. Нийт 5935 иргэн сугалаанд оролцох эрхээ авч үүнээс 1540 иргэн тус хороололд байр худалдаж авах эрх үүссэн аж. Одоогоор байр худалдаж авах эрх нь үүссэн иргэд байраа сонгох ажил явагдаж байгаа юм. Нийтдээ 76.793.0 м.кв бүхий 1764 айлын “Буянт-Ухаа 1” хорооллыг 2013 оны дөрөвдүгээр сард барьж эхэлснийг дээр дурдсан. Нийтдээ 90 орчим хуулийн этгээд туслан гүйцэтгэгчээр оролцсон тус хорооллын барилгын ажлын явцад 1500 гаруй хүний ажлын байр шинээр бий болгосон аж.

ый

Харин өнөөдөр шав тавьж буй “Буянт-Ухаа 2” хорооллын хувьд энэ оны 12 дугаар сар гэхэд эхний ээлжийн 2592 айлын орон сууц, 240 хүүхдийн нэг цэцэрлэгийн хамт барьж дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж. Тус хороолол нь нийт 6912 айлын орон сууц, 280 хүүхдийн дөрвөн цэцэрлэг, 980 хүүхдийн Ерөнхий боловсролын хоёр сургууль, соёлын болон үйлчилгээний төв, долооан давхар нэгдсэн дулаан гараж  бүхий 48 барилгаас бүрдэх аж. “Буянт-Ухаа 2” хороололд Чингис бондын хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан 100 сая долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн гэнэ.

й

ТОСК-оос өгсөн мэдээллээр “Буянт-Ухаа 1” хорооллын борлуулалтын ажлыг  дүгнэхэд нэг өрөө орон сууцна захиалга иргэдээс бага ирсэн тул “Буянт-Ухаа 2” хорооллын өрөөний зохион байгуулалтыг хийхдээ нэг өрөө байрыг харьцангуй цөөхөн байхаар тооцжээ. Тухайлбал, 49.61мКв бүхий хоёр өрөө, 68,53 мКв бүхий гурван өрөө байр дийлэнх байхаар зохион байгуулалтыг хийнэ. Гэхдээ үнийг урьдын адил хамгийн багаар тогтоох аж. ТОСК “Буянт-Ухаа 2” хорооллоос гадна аймгуудтай хамтарч 1000 айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд эхний ээлжинд Увс, Ховд, Архангай, Орхон зэрэг аймагт 1000 айлын орон сууцыг барих юм байна.

й

Түүнчлэн ТОСК-ийн удирдлагууд хэлэхдээ “Буянт-Ухаа 1” хорооллын нэг өрөө байраас квотдоо хүрэлгүй үлдсэн нийт 224 айлын нэг өрөө орон сууцны талаар мэдээлэл өглөө. Дээрх орон сууцыг хэрхэн хуваарилж борлуулах талаар ТОСК-иас Засгийн газрын хэрэг эрхлэх газарт, Ерөнхий сайдад өөрсдийнхөө саналыг хүргүүлсэн байгаа. Тиймээс Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу иргэдээс захиалга авах журмаа баримталж дээрх 224 айлын нэг өрөө орон сууцны асуудлыг шийднэ. Мөн иргэд сугалаагаар тус хорооллоос орон сууц худалдан авах эрхтэй болсон ч банкны шаардлагыг хангахгүй гэж байна. Гэхдээ банк гэдэг хувийн байгууллага ч маргааш банкны удирдлагуудтай уулзах үеэр энэ асуудлыг иргэдэд нааштайгаар шийдвэрлэх талаар ярилцана гэлээ.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

энхжин:
2 хэзээ ашиглалтад орох гэж байна вэ? м2 нь хэдээр олгохоор төлвөлсийн бол шаардлага нь ямар юм бол
2014-12-13
mongoljin:
12-30 saya-g toolood uridchilgaand uguh hyn tsuuhun shyy dee mongold ynencheer amidarch baigaa irgen bol yaj hurimtlaltai baihav.deer yed huraasan yumtai 1 ni avah bx.uursun shigee bodoj bolohgyi.
2014-05-26