Мөсний хатан “Vogue” сэтгүүлийг чимэв
Мөсний хатан хаан хэмээгддэг Өмнөд Солонгосын уран гулгалтын тамирчин Ким Юу На Солонгосын “Vogue” сэтгүүлийн ирэх сарын дугаарын нүүр хуудсыг чимж, ярилцлага өгсөн тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ. Өнгөрсөн сарын дундуур тэрбээр албан ёсоор зодог тайлж, сүүлийнхээ үзүүлбэрийг 10 мянган фэнийнхээ өмнө үзүүлсэн билээ. Тус сэтгүүлийн редакци ирэх сард худалдаанд гарах Юу Нагийн зурагтай сэтгүүл борлуулалтаараа рекорд эвдэх өндөр магадлалтай гэжээ.
:
Ким Юу На зодог тайлсаныхаа дараа ямар нэгэн хэвлэл, телевизэд ярилцлага өгөөгүй юм. 2010 онд худалдаанд гарч байсан Ким Юу Нагийн зурагтай “Vogue” сэтгүүл 154 мянган хувь борлогдож байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ