
Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг 7-ны өдрийн байдлаар өмнөх дүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.7 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.8 хувиар тус тус өссөн байна.
Хонины махны үнэ 11 дүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад 2.0-2.3 хувь, үхрийн махны үнэ 1.4-1.8 хувь, ямааны махны үнэ 2.8 хувиар өссөн бол, адууны махны үнэ тогтвортой байна.
Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 1.5-1.6 хувь, үхрийн махны үнэ 0.8-1.2 хувь, ямааны махны үнэ 0.6 хувь, адууны махны үнэ 1.0 хувиар өссөн байна. 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 4188 төгрөг, үхрийн мах /ястай/ – 4763 төгрөг, ямааны мах - 3340 төгрөг, адууны мах – 3517 төгрөг, хонины цул мах – 4317 төгрөг, үхрийн цул мах – 5375 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.
Харин гурилын үнийн тухайд “Алтан тариа” ХК-ийн савласан дээдийн дээд гурилын үнэ 0.2 хувь, дээд гурилын үнэ 0.8 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 0.7 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 1.3 хувиар буурчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ