Ойн тооллогыг 6.7 тэрбумаар хийнэ

img

Байгаль орчны салбарын шинэчлэлийн нэг “Олон зорилтод ойн тооллого”-ын нээлтийн ажиллагаа өнөөдөр Эрх чөлөөний талбайд боллоо. Нээлтэнд БОНХ-ийн Сайд С.Оюун, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга, Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн дарга Ц.Банзрагч, Ойн судалгаа хөгжлийн төвийн дарга С.Гантулга нар оролцов.

ы

Олон зорилтод ойн тооллогын хээрийн судалгааны ажилд мэргэжлийн эрх бүхий 10 аж ахуйн нэгжийн 22 баг гүйцэтгэгчээр, хяналтын давтан тооллогын 3 баг ажиллахаар бэлэн болоод байна. Багууд өнөөдөр пургон автомашинаа хүлээн авч нэг жилийн дотор амжуулах ажлаа эхлүүллээ. Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс ойн тооллого явуулахад 5,7 тэрбум төгрөгийн техникийн дэмжлэг үзүүлэх болсон бол улсын төсвөөс нэг тэрбум орчим төгрөг зарцуулах юм. Тэд Монгол орны шилмүүст навчит ойг бүхэлд хамарсан нийт 4211 цэгт 12633 дээж талбайг байгуулж хэмжилт судалгааны ажлыг гүйцэнэ.

й

Монгол Улс 1956 онд анхы ойн тооллого хийж байжээ. Тухайн үед аж үйлдвэр, барилга, тээвэр, холбоо гээд бүхий л салбаруудыг мод модон материалаар хангах өндөр хүчин чадал бүхий мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах шаардлага тулгарч байв. Үүний тулд ойн аж ахуйг хөгжүүлэх, мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрүүдийг зөв байршуулах, эн тэргүүнд ойн баялгийн нөөцийг тогтоох шаардлага гарсан гэдэг. Харин энэ удаагийн олон зорилтод ойн тооллогын ажил  ойн насжилт, өсөлт зэргээс гадна хичнээн тонн хүлэмжийн хийг шингээдэг болон ялгаруулж буй хүчилтөрөгчийн хэмжээг хэмжих юм. Энэ хэмжээг тодорхойлж мэдсэнээр Киотогийн протоколын оролцогч орны хувьд хүлээсэн үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэх, цаашид хүлэмжийн хийг бууруулсан үзүүлэлтээрээ хөрөнгө оруулалт авах боломжтой аж.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

энхээ:
хүнээ тоолж чаддаггүй улс модоо тооллоо гээд яах вэ дутуу байвал бас яах юм оюун сайдаа улс орондоо хэрэгтэй үр өгөөжтэй зүйл хийвэл яасан юм бэ
2014-05-27
sain bn shdeee:
103.26.194.10-t chi yugaa meddegteee hutsaaad bgaan be
2014-05-27
gggggg:
/103.26.194.10/ - t helehed ulsiin tosvoos 1 terbum gej bna. busdiig ni gadaadiin ornuud ogvh bga shuu dee. yu gej tenegteed bga ym be chi.
2014-05-27
arai ch dee.:
holduu ssid nariig ysna daa.olon emneleg tsetserleg barih mongoor mod toolno genuu.hui negdliin ued ch hun iim teneg baigaagui yun daa.
2014-05-27
balbar:
ene chini harin sain ajil baina daa
2014-05-27