Шинэ цэргүүдийн арьсан дээр цэврүүт тууралт гарсан байжээ
Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн Эрсдлийн мэдээлэл харилцааны багаас ирүүлсэн мэдээллийг хүргэж байна. Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 153.713 хүн эмнэлгийн амбулаторид хандаж үйлчлүүлсэнээс 7787(5.1) хүн томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдож, олон жилийн дундаж түвшинд байна. Тандалтын эмнэлгүүдээс 68 сорьц ирүүлсэнийг шинжлэж үзэхэд томуугийн вирус илрээгүй байна. Нийт хэвтэн эмчлүүлэгсдийн дотор амьсгалын замын хүнд халдвар буюу уушигны хатгаатай өвчтэн 9 хувийг эзлэж байгаа аж.
й
Энэ онд шинээр цэрэгт татагдаж ирсэн цэргүүдийн дунд чих болон гарын арьсан дээр цэврүүт тууралт гарч, өөр онцлог эмнэлзүйн шинж тэмдэг, зовиур илрээгүй тухай мэдээллийн дагуу ХӨСҮТ-ийн болон Госпиталын эмч нарын баг хамтран ажиллаж уг шинж тэмдэг илэрсэн 94 тохиолдлыг бүртгэн тархварын судалгаа, эмнэлзүйн үзлэг хийж, 30 сорьц авч лабораторийн шинжилгээ хийсэн байна. Энэ нь томуу болон амьсгалын замын үрэвсэл үүсгэгч риновирусийн шалтгаантай цэврүүт тууралт гэж үзсэн байна. Халдвар хавьтал ахуйн замаар дамжиж байж болзошгүй гэж үзээд томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, ажиглалт, хяналтыг үргэлжлүүлэхийг зөвлөсөн байна. Шинж тэмдэг илэрсэн цэргүүдийн биеийн байдал хэвийн байна.
й
ДОХ, БЗДХ-ын тандалт судалгааны албанд 855 хүн хандаж үйлчлүүлсэнээс 70% нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагджээ. Нийт үйлчлүүлэгчдээс 25 хүнд БЗДХ илэрч хавьтлын судалгаа хийж, эмнэлгийн хяналтанд орж, эмчилгээ эхэлсэн байна. БЗДХ, ХДХВ-ын тандалтын судалгаа 92,5%-тай явагдаж байна. ЭБЭ олон нийтийн хамрагдалт 54,7%-тай байгааг анхаарч, эдгээр олон нийт судалгаанд идэвхтэй хамрагдахыг зөвлөж байна. Сүрьеэгийн тандалт судалгааны албанд 340 хүн хандаж үйлчлүүлсэнээс шинэ сүрьеэгийн 19 тохиолдол илэрч, 16 хүн эмнэлэгт хэвтсэн байна. БЗД-ын 16-р хороонд үргэлжлэн явагдаж байгаа сүрьеэгийн тархалтын судалгаанд хамруулахаар урилга хүлээн авсан хүмүүсээс 589 (80%)-ийн хамралттай явагдаж, 57 цэрний шинжилгээ авсан байна.
ы
Дархлаажуулалтын албанд дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн сэжигтэй 1 тохиолдол мэдээлэгдэж, судлаж үзэхэд томуугаар өвчилсөн байсан байна. Дархлаажуулалтын үндэсний зөвлөгөөний бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Товлолын дархлаажуулалтанд зориулсан 400,000 хүн тун саагийн вакцин хүлээн авч, орон нутагт хувааьтай вакцинуудыг хүргүүлж байна.
й
ХӨСҮТ-ийн био аюулгүйн 3 дугаар зэрэглэлийн лаборатори барих төлөвлөгөө эхнээсээ хэрэгжиж газар олголт шийдэгдсэн, зураг төсөл батлагдсан, санхүүжилт нь улсын төсөвт тусгагдаж, энэ онд барилгын суурь тавих ажил эхлэхээр 6,7 тэр бум төгрөгийн төсөв батлагдсан, техникийн нөхцлийн үнэлгээ хийгдэж, барилга барих компани тодруулах тендер зарлагдсан байна.
й
Улаанбаатар хотод 11 төрлийн 172 цочмог халдварт өвчин бүртгэгдсэнээс салхин цэцэг, цусан суулга зонхилж байна. Эдгээр өвчний голомтонд холбогдох арга хэмжээг авсан байна.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ