Цементийн үйлдвэрийн төслүүдийг санхүүжүүлэх нь зөв гэж үзжээ

img

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2014 оны 5 дугаар сарын 26-ны даваа гаригт  буюу өнөөдөр 18.00- 21.00 цагт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Барилгын болон эрүүл мэндийн салбарын үйлдвэрийн төслүүдийг санхүүжүүлнэ

Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн зөвлөмжийн дагуу Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөр санхүүжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрийг Бодлогын зөвлөлийн 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн, дөрвөн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ. “Монголын алт” ХХК-ийн хоногт 3000 тонн клинкер, жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай “Хөх цавын цементийн үйлдвэр” төсөл, “Монполимент” ХХК-ийн жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулах “Монцемент” төсөл, Даваат ББН, “Эрчим” ХК-ийн хамтарсан жилийн 300 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай “Цементийн үйлдвэр”-ийн төсөл, “Энхийн шүүдэр” ХХК-ийн жилд 7 сая фалкон үйлдвэрлэх хүчин чадалтай “Дуслын шингэний үйлдвэр”-ийн төслийг санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

өбы

Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд барилгын болон эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй дээрх төсөл, хөтөлбөрийн санхүүжилтэд шаардагдах хөрөнгийн гуравны нэг хүртэл хэмжээний зээлийг 2017 оны 5 дугаар сард эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр Хөгжлийн банкаар дамжуулан олгохыг Эдийн засгийн хөгжлийн  сайд Н.Батбаярт даалгаж, Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрлөө.

бы

Хуулийн төслүүдийг Улсын Их хуралд өргөн мэдүүлнэ

б

“Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай”, “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн төслүүдийн тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, дэмжээд Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Эдийн засгийн  ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг баталж хэрэгжүүлсний дүнд огт илрээгүй байсан орлого, хөрөнгө ил гарснаар цаашид тэдгээрт хууль тогтоомжийн дагуу татвар ногдох боломжтой болж, татварын суурь өргөсөх, санхүүгийн болон татварын хуурамч тайлангуудыг хүү торгуульгүйгээр залруулж, зөв гольдролд нь оруулах чиглэлээр бодитой үр дүн гарна гэж тооцоолж байна. Хуулийн төсөлд татвар, нийгмийн даатгалаас гадна үл хөдлөх хөрөнгийн бүртгэл болон хуулийн этгээдийн бүртгэл, нягтлан бодох бүртгэл, хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар тусгаж, урьд гарч байсан хуулиудаас илүү өргөн хүрээг хамарсан зохицуулалт оруулж, үүний үр дүнд эдийн засгийн ил тод байдлыг бүрдүүлэх нэг удаагийн журмыг тодорхойлжээ.

ы

Эдийн засгийн  ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөлтэй уялдуулан Захиргааны хариуцлагын хуульд заасан шийтгэл, Эрүүгийн хуульд заасан ялаас чөлөөлөхтэй холбоотой харилцааг зохицуулах зорилгоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг боловсруулжээ. Энэ хуулиар татвар, санхүү, аж ахуйн үйл ажиллагаатай холбогдох гэмт хэрэг үйлдсэн, зөрчил гаргасан зарим этгээдийг эрүү, захиргааны хариуцлага, эрүүгийн ялаас нэг удаа чөлөөлөх юм.

ы

ТОВЧХОН:

ы

Монгол Улсын Их Хурлын 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 34 дугаар тогтоолын хавсралтын 1.4 дэх хэсэгт заасан чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор “Таван толгойн ордын талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан ёсоор танилцуулж зохих чиглэл, зөвлөмжийг гаргуулан авч Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
vakuum tsonhond zoriulagdsan sohoj huraagddag,toos shoroogoo ooroo tseverledeg,zam huree ni zuzaan chanartai,tugjee ni mash sain buhleerei tugjigddeg,hureendee salhinaas hamgaalsan shuurtei yalaa shumuulin toriig zahialgaar chanartai sain hiine.une huvantsar hureetei ni 25000-30000-35000tog.batalgaa 3jil.baga nasnii huuhedtei aild:salhivchiig delgej neehees sergiilsen hamgaalaltiin tsoojtoi bariuliig 15000tog-r hiij bna.oros tech kompani.utas:95000020,95050020..............anhaarah zuil:hulhi muu tor ni shuurgui,zam huree ni nimgen hevreg,tugjee ni muu 2sh degeen deer togtdog,ongo aldaj ganddag
2014-05-27
зочин:
тэр мак ын барьж байгаа үйлдвэрт улсаас мөнгө өгч ерөөсөө болохгүй эцэг хүү нямтайшир номтойбаяр нар хамтардаг хятадын чинхуа группээс мөнгө зээлнэ биз чинхуа групп урд хөршид том компани шүү дээ
2014-05-27
zochin:
za yahav tsementee demjdeg bj, getel tsementiin gol tuuhii ed boloh shohoi bolovsruulah uildveree bas demjih heregtei biz dee .? dandaa dutuu harah yum
2014-05-27
ub irgen:
2.3 saya tonn deerees n ereliin bolon hotoliin cementiin uildver…. uliralyn chanartai ajilladag uildveruudiig ingej ih demjih n yamar bol ???
2014-05-27