Улаанбаатарт 23 хэм дулаан
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 хэм, говийн бүс нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
sd
Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. 22-24 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 4 градус дулаан, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ