Өнөөдөр болох үйл явдлын тойм
Стандартчилал хэмжил зүйн газрын хурлын танхимд
09:00 цагт Эрчим хүчний удирдлагын тогтолцоо- Шаардлага болон хэрэглэх арга зүйн заавар MNS ISO 50001:2014 стандартыг хэлэлцүүлэх уулзалт болох гэж байна. Энэ уулзалтанд Эрчим хүчний яам, Байгаль орчны яам, Зам тээврийн яам, МХЕГ-ийн Эрчим хүч хариуцсан мэргэжилтэнгүүд болон тус салбарын хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөгчид оролцоно.
df
Засгийн газрын XI байрны дугуй танхимд 09:00-13:00 цагт "Монголын гар урлалын салбарын стратеги боловсруулах" сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг болно. 2012-2013 онд орон нутагт зохион байгуулсан гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавхийг гар урлаачдад эзэмшүүлэх зорилгоор зохион байгуулсан сургалтуудаар боловсруулсан гар урлалын салбарыг хөгжүүлэх мөрийн хөтөлбөрийн төслийг хэлэлцэнэ.
df
МҮХАҮТ-ын зааланд 10:00 цагт “Баялаг бүтээгч-ажил олгогч” зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна.
df
Монголын Залуучуудын Холбооны төв байр 11:30 цагт Оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж зуны амралтын хугацаанд бүтээн байгуулалтын салбарт аж ахуйн нэгж, ажил олгогч байгууллагуудад зуучлах тэдгээрийг ажлын байраар хангах зорилгоор "БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ - 2014" хөдөлмөрийн яармаг зохион байгуулах гэж байна.
df
Хэвлэлийн хүрээлэнд 12:00 цагт Гурван ихэр хүүхдийн ээж, өрх толгойлсон эмэгтэй олон нийтэд хандаж мэдээлэл хийнэ. Тэрээр 3 настай нэг, 2 настай хоёр ихэр хүүхэдтэй бөгөөд сая 3 ихэр охин төрүүлснээр гурав хүртэлх насны 6 хүүхэдтэй болж байна. Хэвлэлийн бага хуралд Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгийн эмч нарын төлөөлөл мөн оролцоно.
df
Туушин зочид Буудлын “Executive Lounge” хурлын зааланд 12:00 цагт Швейцарь Монголын хамтарсан “Агула” жазз хөгжмийн тоглолтын хэвлэлийн бага хурал болно.
df
МҮОНРТ-ийн олон нийтийн мэдээллийн төвд 12.00 цагт Монгол хэлний хуулийг УИХ-д хэлэлцүүлэх асуудалтай холбоотой Төрийн хэлний зөвлөлөөс хэвлэлийн бага хурал хийнэ. Хэвлэлийн бага хуралд Зохиолч, эрдэмтэд оролцоно.
df
Эрх чөлөөний талбайд 11:00 цагт Улаанбаатар хотын 375, Онцгой байдлын албаны 10 жилийн ойг угтан нийслэлийн Онцгой байдлын газраас “ Гамшгаас хамгаалах өдөрлөг”-ийг зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн үеэр нийслэлийн ерөнхий боловролын сургуулийн “Өсвөрийн аврагч” уралдааны сүүлийн шатны шалгаруулалт болно.
df
MN мэдээллийн төвд 11.00 цагт “Энэрэл хайр” хүүхдийн төлөө төв ТББ-аас морь унаач хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар хэвлэлийн хурал зарлалаа. 12.00 цагт НЗДТГ, “Аюулгүй орчин” сэтгүүл хамтран зохион байгуулж “Аюулгүй нийслэл” арга хэмжээний талаарх мэдээллийг сонирхоорой. 12.30 цагт Татварын Ч.Гансүх нарын хэргийн талаар тус хэрэгт холбогдоод буй Д.Энхбатын ар гэрээс мэдээлэл хийнэ. 13.00 цагт Монголын скаутын холбооноос “Сайн үйлсийн төлөө нэгдэцгээе, оролцоцгооё” уриан дор зохион байгуулах Монголын үндэсний V Жемборийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
df
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ