Энэтхэгийн Ерөнхий сайд тангарагаа өргөв

img

“Их сонгууль” хэмээн нэрлэгддэг есөн үе шаттай үргэлжилсэн Энэтхэгийн парламентын сонгуульд Нарендра Модийн тэргүүлсэн “Бхаратиа Жаната” нам ялалт байгуулсан билээ. Сонгуульд ялалт байгуулсан намын дарга Нарендра Моди Ерөнхий сайдаар сонгогдсон. Тэрбээр өчигдөр нийслэл шинэ Дели хотод сонгогч түмэн болон намынхаа нэг сая гаруй дэмжигчийн өмнө тангараг өргөсөн тухай www.dailymail.co.uk мэдээллээ. Нарендра Модигийн тангараг өргөх ёслолын үеэр Энэтхэгийн Ерөнхийлөгч Пранаб Морижи болон Афганистаны Ерөнхийлөгч Хамид Харзай хүрэлцэн ирцгээжээ.

1

Шинэ Ерөнхий сайд ард түмэндээ хандаж “Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн Энэтхэгийн Ерөнхий сайд болсондоо баяртай байна. Энэхүү албан тушаалыг хүлээн авсан өдрөөсөө би үүрэг хариуцлагаа ухамсарлаж, сонгогч түмнийхээ өмнө үүрэг хүлээхээ мэдэгдье. Энэтхэгийн нэг ч иргэнийг алгасахгүйгээр шударга ёс, хуулийг хүргэж, тэгш амьдралыг бэлэглэхийн төлөө уйгагүй хөдөлмөрлөх болно” гэжээ.

Нарендра Мод хүчирхийлэл үйлдсэн эрэгтэйчүүдийг хатуу шийтгэхээ мэдэгдэж, дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт “ёс зүйн, эмэгтэйчүүдийг хайрлах ухаан” гэх шинэ хичээлийг оруулахаар болсон байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ