
Нийслэлийн Засаг дарга цэргийн дүйцүүлэх албан хаагчдын сургалт явуулах тухай захирамж гаргалаа. Захирамжаар цэргийн дүйцүүлэх албанд 2014 онд элсүүлсэн иргэдийн цэргийн анхан шатны бэлтгэлийг Зэвсэгт хүчний Жанжин штабаас зөвшөөрөл авч 2014 оны 06 дугаар сарын 03-17-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байрлалд зохион байгуулахаар боллоо. Сургалтанд шаардагдах бэлтгэл ажлын болон хоол, бичиг хэрэг, унааны зардлын 7 519 000 төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Тамгын газарт, хувцас, хэрэглэлийн зардлыг гаргахыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгалаа
гэж нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ