Зайсан, Их тэнгэрийн хоорондох 2.2 км замыг бүрэн хаана

img

Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.6 км авто замыг шинээр барих ажил он дамжин хэрэгжиж байгаа. Тус зам барилгын ажлыг "ЭСТО" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд замын ажилтай холбогдуулан Зайсан толгойн зүүн талаас Их тэнгэрийн амны зүүн тал хүртэлх 2.2 км авто замыг хаахаар болжээ. Тус замыг энэ сарын 30-ны өдрөөс эхлэн 06 дугаар сарын 10 хүртэл 10 хоногийн турш хааж, хуучин асфальтбетон хучилтыг дахин боловсруулж, замын суурь асфальтбетон хучилтыг дэвсэх юм байна.

а

Туул голын хөвөөгөөр түр зам гаргах боломжгүй учраас 10 хоногийн хугацаанд тус авто зам руу хоёр талаас нэвтрэх боломжгүй хаалттай байх аж.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hunnu:
ashgui ashgui...hatan tuul maani heden udur ch bolov, zerleguudees hol bh ni...
2014-05-27