"Битлз"-тэй ханьсах Номын баяр

img

Номын баяр энэ сарын 29, 30-нд "Битлз"-ийн талбайд болно. Номын ертөнц төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа уг баяр "Ном бол оюун санааны тусгаар тогтнол" гэсэн уриатай юм байна. Ном хэвлэдэг, зардаг ер нь номтой холбоотой бүхэн энд цуглах аж. Эндээс дуртай номоо хямд үнээр худалдаж авах боломжтой. Мөн шинэ номнуудын нээлт ч энэ талбайд зохион байгуулагдах гэнэ. Бас бяцхан уншигчдадаа зориулан хүүхдийн зохиолч нар уран бүтээлээ өөрийн биеэр уншиж, танилцуулах юм байна.

а

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ