Петр Порошенко ахмадуудтай уулзав
Укрианы Ерөнхийлөгчийн сонгуульд “Удар” намаас нэр дэвшсэн тэрбумтан Петр Порошенко ялалт байгуулж, дараагийн төрийн тэргүүнээр сонгогдох нь тодорхой болоод буй. Тэрбээр сонгогчдын 55.9 хувийн санал авч, үнэмлэхгүй ялалт байгуулсан билээ. Ерөнхийлөгч болох нь нэгэнт тодорхой болсон Петр Порошенко өчигдөр “Украины ахмадын ардчилсан холбоо”-ны 1000 гаруй гишүүнтэй уулзсан тухай “www.kyivpost.com” мэдээллээ.
1
Ахмадын холбооны Ерөнхийлөгч А.Варбара Порошенкод хандаж, улсаа ухаантай удирдахыг сануулаад, Украиныг Европын бар улс болгохын тулд Оростой харилцаагаа сайжруулж, В.Путинээс уучлалт гуйхыг хүссэн байна. Хариуд нь Петр Порошенко “Ирэх сарын 10-нд эцсийн байдлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарч, Ерөнхийлөгч болох минь баттай болбол Путинээс илүүтэйгээр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай харилцаагаа улам сайжруулж, Орост эзлэгдээд буй Крымийг буцаан авч, хэд хэдэн хотод эрхээ тогтоогоод буй Оросын талыг баримтлагчдыг эх орноосоо хөөн гаргах болно” гэжээ.
Ирэх долдугаар сарын 15-ны өдөр Обама Украин улсад төрийн айлчлал хийх гэнэ. Өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жое Байдан тус улсад айлчлал хийсэн юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ