Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлосон цагаасаа нэг цагийн дараа эхэллээ. Гишүүдийн ирц бүрдээгүйгээс ийнхүү хуралдаан 10.00 цагт эхэлж байгаа юм.
fg
Нэгдсэн хуралдаанаар Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай, Гаалийн тарифын, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх юм байна.
fg
Мөн НӨАТ-аас чөлөөлөх тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 төсвийн хүрээнний мэдэгдэл, Компанийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ. УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулж баталлаа.
fg
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ