Түр Ерөнхийлөгчийн сүүлийн захиас

img

Украины дараагийн Ерөнхийлөгчийн нэр нь тодорхой болсон учир Түр ерөнхийлөгч Александр Турчинков парламентын хурлын үеэр сүүлийнхээ мэдэгдлийг хийсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрбээр онц байдал зарлаад буй армийн цэргүүд болон ард түмэндээ хандаж эвтэй байхыг сануулжээ. Турчинков “Салан тусгаарлагчдын гарт өртөөд буй Украины зүүн хязгаарын Донецк, Луганск хотын ард түмэн эв найрамдалтай, эх орондоо үнэнч байхыг хүсье. Мөн бүх нийтийн сонгууль явуулж, Орост дагаар орсон Крымийг шинэ Ерөнхийлөгч буцаан авахын тулд томоохон алхам хийх хэрэгтэй” гэжээ.

5

Өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр тус улсын Ерөнхийлөгч Виктор Янукович Орос рүү зугтсаны дараа Александр Турчинков Украины түр ерөнхийлөгчөөр сонгогдож, Арсеный Яценьюк Засгийн газрыг тэргүүлэх болсон юм.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bold:
baatraiin 100% zuw alsiin haraatai zaluu ba.
2014-05-28
украйнаас оросууд гар:
омхий оросууд хүний нутагт дайран орж эзлэн түрэмгийлж фашист герман шиг зан гаргасанаараа дэлхийд ганцаардаж үйлээ үзэх болж дээ. украйнчууд эх орныхоо толоо эзлэн түрэмгийлэгч салан тусгаарлагч нартай хатуу тэмцэж оросуудыг эх нутгаасаа хөөн гаргах хэрэгтэй.
2014-05-27
хаха:
дэлгэрцэцгээ..... турчинов за юу. дэлхий энэ хүний нэрийг маань шиг уншаад бараг 5 сар болж байна. тэнэг амьтан.
2014-05-27
baatart:
чи оросруугаа явдаа
2014-05-27
unen:
baatar gedeg xun ix l buruu yairj bna daa,, ukraind orosuud nuuj ochij amidarsan uu, amerikuud nuuj ochij amidarsan uu gedeg l chuxal. amaaraa yarix neg oor, amidral deer xeregjuulj baigaa ni orosuud shuu dee, xujaa nar mongol ruu orj irchixeed baruuniixan bolon amerikuud omoorbol ta nar duugai bai, dotood asuudal , amerikuud uimuulj bna gebel yax uu,amaaraa xichneen uimuuleed yaxab dee, zebseglesen orosuud l ukraind bna
2014-05-27
baatar:
украйн улс барууныхнаар тоглуулаад удахгүй дампуурна.өөх өгсөн хүнтэй өширхөнө гэдгээр тэд аугаа их орос гүрний хүчээр үйлдвэржсэн боломжийн улс болсон.харин одоо тэнд байгаа орос иргэдийн эсрэг фашист үйлдэл хийж байгаа нь тэднийг хир мулгуу заяагүй тэнэг хохолууд болохыг нь харуулж байна.барууныханд украйн хүүхнүүд,украйны үржил шимтэй газар нутаг л хэрэгтэй болохоос украйны ард түмэн угаасаа хэрэггүй.украйныг европын холбоонд элсүүлж яах юм бэ.удахгүй задрах гэж байгаа энэ холбоо украйныг яг харж үзэж харгдааж.
2014-05-27