“Туул голыг сэргээн сайжруулах төсөл”-ийг хэлэлцэж байна

img

Ядуурлыг бууруулах Японы сангаас Aзийн хөгжлийн банкаар дамжуулан санхүүжин, хэрэгжиж буй “Туул голыг сэргээн сайжруулах төсөл”-ийн бэлтгэл ажлын техникийн дэмжлэг үзүүлэх эхлэлийн хэлэлцүүлэг Цэнгэг ус байгалийн нөөцийн газарт болж байна. Уг төслийн гүйцэтгэгчээр БОНХЯ ажиллах бол хэрэгжүүлэгчийн үүргийг Туул голын сав газрын захиргаа хариуцах юм.

а

Энэхүү хэлэлцүүлэгт БОНХ-ийн сайд С.Оюун, Япон Улсын Элчин сайд Такэнори Шимизү нар оролцож байна. Төслийн бэлтгэл ажлын техникийн дэмжлэг үзүүлэх баг нь газрын доорх ус, гадаргын ус, усны барилга байгууламж, байгаль орчин, нийгэм эдийн засаг, санхүү, голын бохирдолын чиглэлээр ажилладаг олон улсын болоод үндэсний нийт 15  мэргэжилтнээс бүрддэг. Тэд хийсэн судалгааны явцаа хоёр өдрийн турш танилцуулж, хэлэлцүүлнэ. Төслийн загвар энэ  оны  арваннэгдүгээр сард бэлэн болох бөгөөд төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зээлийн хэлэлцээр 2015 онд хийгдэх юм.

а

Туул голыг сэргээн сайжруулах төслийн үр дүнд Улаанбаатар хот дахь Туул голын усны чанар, үерийн хамгаалалт сайжрах ба хамгаалалтын бүс дэх орчны эргийн тохижилт хийгдэх аж.

а

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hunnu:
hurdlaasai!!!!!!
2014-05-27