Бүртгэлээс хоцорсон зургаан настнуудыг намар бүртгэнэ

img

Нийслэлийн боловсролын газраас 2014-2015 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэгчдийг бүртгэх ажлыг өнгөрөгч сарын 28-наас энэ сарын 16-ныг хүртэл зохион байгуулсан.

Нийт 23877 хүүхэд бүртгүүлэхээс урьдчилсан мэдээгээр 17425 нь бүртгүүлж, бүртгэл 73 хувьтай дууссан байна. Нийслэлийн дүүргүүдээс хамгийн олон элсэгч буюу 2031 хүүхэд Хан-Уул дүүрэгт бүртгүүлэхээс 1922, Багахангайд 85 хүүхэд бүртгүүлэхээс 77, Чингэлтэйд 2387 хүүхэд бүртгүүлэхээс 2051 нь бүртгүүлээд байгаа тухай нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.

Албан ёсны бүртгэлд хамрагдаагүй үлдсэн элсэгчдийг ирэх намар бүртгэхээр болжээ. Сургуулиуд хамран сургах тойргийнхоо буюу харьяаллынхаа хүүхдийг заавал авах ёстой юм байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ