Донецкт буудалцаан болов
Украины арми Донецк хотын олон улсын нисэх буудлыг хяналтандаа авах гэж оролдох үеэр эсэргүүцэлтэй тулгарч, харилцан гал нээсэн тухай www.kyivpost.com мэдээллээ. Донецк хотын захиргаа тулааны үеэр хэдэн хүн амиа алдсаныг нийтэд мэдээллэхээс эрс татгалзсан юм. Тус хотод энэ сарын 24-25-ны өдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох гэсэн Орос гаралтай иргэдэд боломж олдоогүй, санал өгөх байр ч байгаагүй хэмээн шүүмжилж байна.
6
Петр Прошенко Оросын эрх баригчидтай хэлэлцээр хийж, хямралыг зогсоохыг хүсч буйгаа илэрхийлсэний дараа нисэх онгоцны буудлыг босогчид эзэлсэн байна. ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров “Прошенкотой хэлэлцээр хийхэд бэлэн байгаа ч эхлээд босогчдын эсрэг хүч хэрэглэхээ зогсоо” гэж мэдэгджээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ