“Sewol”-ийн эздийг эрэн сурвалжиж байна
Өнгөрсөн сарын 14-нд Чежү арлын ойролцоо “Sewol” хөлөг онгоц осолдож живсэн юм. Энэхүү ослын улмаас 284 зорчигч амиа алдаж, өнөөг хүртэл 20 зорчигч сураггүй хэвээр байгаа билээ. Тэгвэл өнөөдрөөс эхэлж “Sewol” хөлгийн эзэмшигч “Chonghaejin Marine” компанийн удирдлагуудыг орон даяар эрэн сурвалжиж эхэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
Цагдаагийнхан нэр бүхий гурван хүний гэр болон ажлын байрыг битүүмжилж, мөрдлөгө явуулж эхэлсэн байна. Тэднийг “Sewol”-ийн ачааны хэсэгт хоёр дахин их ачаатай далайд гаргаж, осол гаргах шалтгаан бий болгосон хэмээн буруутгажээ.
Нийслэл Сөүл хотод амиа алдсан зорчигчдын гэр бүлийнхэн “Гэрэлт дэнлүү” хэмээх эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж буй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ