Татвараас чөлөөлөх хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Уг хуулийн төслөөр ЖДҮ-ийг дэмжих зорилгоор тоног төхөөрөмжийг 2016 оны 12 оны 31-нийг хүртэл татвараас чөлөөлөх юм. 2012-2013 онд 27- 33 тэрбум төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтийг үзүүлсэн байна. Харин энэ удаагийн хөнгөлөлт чөлөөлөлтөөр 20-25 тэрбум төгрөгийн хөнгөлөлт чөлөөлтийг үзүүлнэ гэдэг тооцоо гарчээ. Гишүүд ЖДҮ-ийг дэмжих зорилгоор тоног, төхөөрөмжийг оруулж ирэхэд татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлэхийг дэмжиж байлаа. Ингээд Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад гишүүдийн дийлэнх нь дэмжив. Ингээд хуулиудын төслийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
6
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн тарифын албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.
5
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ