Өргөх байгууламжийн үзлэг шалгалт эхэлжээ
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханы өгсөн үүргийн дагуу нийслэлд баригдаж байгаа барилгуудын өргөх байгууламжид үзлэг, шалгалт хийж эхэлжээ. Барилга, хот байгуулалтын яамны албаны хүмүүс, мэргэжлийн хяналтын байцаагч нар хамтран холбогдох хууль, тогтоомж, норматив баримт бичгийн хэрэгжилттэй барилгын талбай дээр очиж танилцаж байгаа аж.
а
Эхний ээлжинд “Хүмүүнлэгийн ухааны их сургууль”-ийн өргөтгөл,” Улаанбаатар хэвлэл” ХХК-ийн конторын барилга, “Шангри-Ла Улаанбаатар Зочид буудал”-ын барилгууд дээр очиж шалгажээ. Харин өчигдөр Хурд группын Нарны хорооллын II ээлжийн барилга, Эрин интирнэйшнил ХХК-ийн орон сууцны цогцолбор, Материал импэкс ХК-ийн орон сууцны 10 давхар барилгуудын өргөх байгууламжийг шалгасан байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ