Үл тасрах мөнгөний урсгал
Монгол Улсын төлбөр тооцооны системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг Монголбанк хариуцан ажилладаг. Тэгвэл энэ ажил үүргийнхээ хүрээнд Монголбанк нэгэн шинэ үйчилгээг нэвтрүүлжээ. Тодруулбал, нэг сая төгрөгөөс бага дүнтэй мөнгөн шилжүүлгийг 24 цагаар тасралтгүй дамжуулдаг болжээ. Ингэснээр нэг сая хүртэлх мөнгөн дүнтэй төлбөр тооцоо цаг алдахгүй шилжүүлсэн дансанд орж, төлбөр тооцооны үйлчилгээ илүү хурдан шуурхай болох юм. Энэ үйлчилгээ энэ сарын 23-наас эхлэн хэрэглээнд нэвтэрсэн юм байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ