Нэр хугарахаар яс хугар

img

АТГ-тай холбоотой таагүй мэдээллүүд сүүлийн саруудад эрс нэмэгдлээ. Энэ хэрээр ч иргэдийн тухайн байгууллагад итгэх итгэл алдарч байх шиг. Хүн хорьдог, хууль бусаар байцаадаг, ажилтан албан хаагчид нь хүний эрхэнд халддаг гэх мэт таагүй мэдээллүүд хөвөрсөөр. Авлигачидтай тэмцэх, татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар завшиж байгаа эрх мэдэлтэн албан тушаалтнуудтай тэмцэх ёстой тэдний туйлын зорилго хазайчихав уу гэдэг үүднээс энэ удаагийн “Онцлох хуудас”-таа АТГ-ын үйл ажиллагааны эргэн тойронд гарч байгаа сэтгэл эмзэглүүлсэн асуудлуудыг хөндлөө. Нэр хугарахаар яс хугар гэдэг. Бизнес эрхлэгчдийг айлгаж ичээсэн, төрийн албан хаагчдын толгойн өвчин болж ажиллах бус тэдний алдаа мадгийг засч залруулдаг, айдас хүйдэст автуулах бус эрх мэдэлтэн надаас ийм мөнгө нэхлээ гэж итгэж очдог газар нь болж ажиллах хэрэгцээ шаардлагыг хангахсан.

 6

- Ё.Оюун: Хэлмэгдүүлэлтийн үеийн ногоон малгайтнууд өнөө цагт костюм өмсч зангиа зүүснээрээ өөрчлөгдөж -

 6

2014 оны гуравдугаар сарын 18: “Хэлмэгдүүлэлтийн үеийн ногоон малгайтнуудын соёлжсон хувилбар нь АТГ-ынхан болжээ” гэх ярилцлага хэвлэгдэв. Өөрөөр хэлбэл, “Тэгри холдинг” компанийн ерөнхий захирал Х.Анхбаярыг Авлигатай тэмцэх газрынхан шалгаж байх үед түүний эхнэр  Ё.Оюун дэлгэрэнгүй ярилцлага өгсөн билээ. Тэрбээр, “нөхрийг маань суулгаж байгаад манай гэрийг бүгдийг нь нэгжсэн. Охины маань комьютерийг хүртэл ухсан байгаа юм. Миний хувцас, гоо сайхны хэрэгсэл, ээмэг бөгж гээд бүгдийг нь онгичсон. СӨХ-ны хоёр хүнийг харуулж байгаад эвдэлж, хэмхэлсэн байсан. Тэр нэгжлэг болсны дараа гэртээ ирэхэд юу болчихсон юм бэ гэж уулга алдмаар байсан. Эмхэнд нь оруулах гэж дөрвөн хоног шаардагдсан. Бас ажлын байранд очиж жинхэнэ там болгосон. Түүхэн кинонд гардаг хэлмэгдүүлэлтийн үеийн ногоон малгайтнууд. Өнөө цагт костюм өмсч зангиа зүүснээрээ өөрчлөгдөж. Манай ажилтнууд бүгдийг харсан. Ямар аймаар юм бэ гэж тэд ярьсан. Пиздагаар нь дуудаад л хараал хэлээд л харц нь үнэхээр цочмоор байсан гэсэн. Нэг менежерийн маань ширээнээс англи хэлний толь бичиг гаргаж ирснээ “Муу пизда нар бас хэлний мэдлэгтэй байна шүү дээ. Хэл сурахгүй бол хоцрох нь дээ” гэх зэргээр элдэвлэж бүгдийг нь хайрцаглаад аваад явсан. Болоогүй зургийн цомгийг хүртэл ухаж томчуудтай авахуулсан зураг байна уу гэх зэргээр дарамталж байсан гэсэн. Намайг ороход зургуудыг үзээд энэ хэн юм гэж асуугаад сууж байсан. Хүүхдүүд маань цочролд орсон. Танихгүй баахан хүмүүс орж ирээд гэр орныг нь сүйдлээд хаячихсан учраас тэд одоо ч айдастай байна” гэх зэргээр ярьсан билээ.

 6

- Н.Алтанхуяг: АТГ ажил хийлгэхгүй байна  -

 5

2014 оны дөрөвдүгээр сарын 17:  “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Н.Алтанхуяг сайд ийн хэлсэн юм. Тодруулбал,  “Цэвэр агаар” сангийн хэрэгт холбогдуулан таны охин А.Саранзаяаг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн байгаа. Мөн Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай нарт хариуцлага тооцох ёстой гэсэн албан бичгийг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн гэсэн мэдээллийг өнгөрсөн долоо хоногт АТГ мэдээлсэн. Үүнд та ямар хариулт өгөх вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад  Монгол Улсад мөрдөж байгаа хуулиар хүнийг хэзээ гэм буруутай гэж үзэх вэ гэхээр шүүхийн шийдвэр гарснаар эцэслэгдэх учиртай. Энэнээс өмнө цацаж байгаа бүх яриа сүржин суртал ухуулга явж байна. Ер нь Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулж ажиллаад хоёр жил шахуу хугацаа болоход хоёр нөхөр ажил хийлгэсэнгүй. Нэг нь Ардын нам, нөгөө нь Авлигатай тэмцэх газар” хэмээн байр сууриа илэрхийлэв.

 6

Эх сурвалж: www.mminfo.mn

 6

- С.Дэмбэрэл:  АТГ өндөр боловсролтой 100 бизнесмэнийг шоронд хорьсон -

 6

УИХ-ын чуулганы хуралдаан дээр гишүүд АТГ-ын талаар өөр өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм.Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл  “АТГ өндөр боловсролтой 100 бизнесмэнийг шоронд хорьсон. Тэдний нэг нь л зуу, цаашлаад мянган хүнийг ч ажлын байртай болгох чадалтай гэдгийг бодооч. Тэр бизнесмэнүүд чинь  бүгд валют үйлдвэрлэдэг хүмүүс” гэсэн билээ. Түүнчлэн насаараа өмгөөлөгч хийсэн Ц.Монгол гэх эр эрхэм мөн л АТГ-ын талаарх таагүй мэдээллийг олон нийтэд дэлгэсэн юм. Тэрбээр “Монголын бүх хууль, хяналтын байгууллагууд  АТГ-ын тэргүүн комиссорын хяналтад орсон” гэжээ.

 5

Эх сурвалж: 24tsag.mn

- Ч.Мандах: Манай гэр бүлийн амьдрал там шиг болсон -

 5

2014 оны дөрөвдүгээр сарын 23: ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан хурандаа Д.Цогтбаатарын эхнэр “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ. АТГ-ынхан ганцхан Д.Цогтбаатарыг биш ар гэрийхнийг нь мөрдөн мөшгих айлгах ажиллагааг дэндүү бүдүүлэг эрээ цээргүй явуулсан учраас түүнээс гадна нөхрийг нь шалгахдаа олон хорих анги дамжуулж удаа дараа аймаг хот сэлгэн шорон дамжуулсанд бухимджээ.  Д.Цогтбаатарын гэргий Ч.Мандах “Төлбөртэй мэдээллүүд цахим сайтуудаар гарч эхэлсний дараа нөхрийг маань шууд хорьсон. Өөрөөр хэлбэл, нэг жил гаруйн хугацаанд хууль бусаар мөрдөн мөшгиж хэлмэгдүүлж ар гэрийг нь хар дарсан зүүд шиг амьдралд оруулсан.  Металь хайгч барьж орж ирээд нэгжлэг хийсэн. Надаас хар тамхи, их хэмжээний бэлэн мөнгө, галт зэвсгээ гаргаад ир. Одоо шууд гаргаад өг гэх мэтээр дарамталсан. Гэхдээ тийм юм манайд байхгүй. Нөхрийг маань хоригдсоноос хойш намайг маш удаан дагаж мөрдлөө. Машины номероо өөрчилж дагадаг байсан. Би бүгдийг нь зурагжуулаад өмгөөлөгчдөө өгсөн. Нөхрийг маань ч дагаж мөрдсөөр байгаад баривчилсан. Ер нь маш хууль бус үйл ажиллагаа явуулж байсан. Бид үнэхээр айдастай байна. Өнгөрсөн хугацаанд манай гэрийн амьдрал там шиг байлаа” хэмээжээ.

5

Эх сурвалж: “Өдрийн сонин”

 5

- Д.Тэрбишдагва: АТГ гадныхны шахалтаар байгуулагдсан нь үнэн шүү дээ  -

 4

-2014 оны тавдугаар сарын 19: Шадар сайд Д.Тэрбишдагва “АТГ гаднынхны шахалтаар байгуулагдсан нь үнэн шүү дээ. Тухайн үед “Наад АТГ чинь өөрөө авлигын газар болчих вий” гэж Засгийн газрын хурал  дээр сануулж байсан хоёр сайдын нэг нь би. Нөгөө нь Хүрэлсүх. Ноднин гэхэд нэг хүн барих гэж 600 цагдаа явуулж, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдсаныг хүмүүс санаж байгаа. Саяхан чуулганы хуралдаан дээр С.Дэмбэрэл гишүүн  “Өндөр боловсролтой 100 бизнесмэнийг шоронд хийж байна. Тэдний нэг нь л зуу, цаашлаад мянган  хүнийг ч  ажлын байртай болгох чадалтай гэдгийг  бодооч”  гэж  хэлж байна лээ. Үнэн шүү дээ. Буруу юм хийсэн байж болно, түүнийг шүүгээд, учруулсан хохирлыг  барагдуулахад болоо биз дээ. Миний хувьд авлига хээл хахуультай хийх тэмцлийг үгүйсгээд байгаа юм биш. Авлига авч болохгүй шүү гэж сануулж зөвлөж, соён гэгээрүүлж, сургалт явуулж, урьдчилан сэргийлж  байх ёстой атал шулуухан хэлэхэд  цагдаагийн үүргийг гүйцэтгэдэг, дарамталдаг, айлгадаг  байгууллага л  боллоо. Бас үйл ажиллагаа нь нэг талруу хэт хэлбийгээд байна уу гэж ажиглагдаж байна.  Үнэндээ цөөхөн монголчууд ингэж бие биеэ үзэн ядаж, хийж бүтээе гэсэн нэгнээ юм л бол авлигач гээд барьж хориод, буруутгаад, эцэст нь үхэлд хүргээд байж болохгүй ээ” хэмээн ярьжээ.

 5

Эх сурвалж: “Өдрийн сонин”

 5

- Сэтгүүлчийн дүгнэлт: Зорилго юу болов оо, АТГ-ынхаан -

 5

Яг одоо энэ үгийг АТГ-ынхнаас асуух цаг нь болжээ. Аль эсвэл тэд энэ бүх эргэлзээ төрүүлсэн асуудлуудад хариулт өгөх цаг нь болсон байна. Мэдээллийн ил тод байдал, нээлттэй байх асуудал бараг алга боллоо гээд хэлчихэд хилсдэхгүй. Уг нь улс төрийн ашиг сонирхолтой асуудлуудаар мэдээлэл өгч, түүнийг хэн нэгний ятгалганд өртөн хэвлэлд дэлгэх бус пиздагаар нь дуудаж, орон гэрийг нь онгичсон асуудалдаа тайлбар өгөх учиртай юм. Иргэдийг айдаст автуулж, улстөрчид эрх баригчид, албан тушаалтнуудад буруу ойлголт өгч байгаадаа тэд залруулга хийх учиртай. Эс тэгвээс үнэ хүндээ алдсаар алдаад дуусах нь. АТГ-ыг анх байгуулахад олон хүн баярлаж, талархан хүлээж авсан. Авлигын акул, тулнуудын хийсэн хэргийг сөхөж, жинхэнэ ард түмний төлөө ажиллах гэж хүлээж авсан. Тийм зорилгоор байгуулсан гэдгээ эрх баригчид удаа дараа илэрхийлж, энэ байгууллагаар сонгуулийн шоу хийж байв. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал ийм л байна. Авлигачидтай тэмцэх, тэднийг үндсээр нь таслах зорилгоо хангалттай биелүүлж чадсангүй хэмээн энгийн иргэд дүгнэх болжээ. Айдсаа тэдэнд хэлж, авлига авсан өгснийг илчилж хамтран ажиллах талаар сэтгэж байсан иргэд өнөөдөр харин эсрэгээрээ өөрсдөө айдаг, барааг нь хараад сүрддэг, хилс хэрэгт гүтгүүлчих вий хэмээн эргэлзэж тээнэгэлздэг болчихов уу. Зөвхөн сүүлийн хэдэн сарыг жишээг дурьдахад ингэж харагдаад байгааг өөрсдөө гадарлаж байгаа биз. Хэлмэгдүүлэлт эхэлчихжээ гэж иргэд дүгнэж байна. Яагаад ийм бодолтой болчихов гэдгийг өөрсдөө эхлээд дүгнэж үзэх биз. Бидний хүссэн зорилго энэ мөн бил үү, бизнес эрхэлж байгаа нэгнийг улс төрийн ашиг сонирхол цаашлаад айдас хүйдэст автуулан хорьж цагдах хэрэгтэй юу гэдгээ ялгаж салгая. АТГ-ын нэр хүнд нэг мөсөн унаж дуусч байна. Энэ бүхэнд цэг тавих цаг нь болсон биш үү. Хэн дуртай нь тэдний талаар амнаасаа муу үг унагаж байгааг өдөр болгон хэвлэлээр гарах мэдээллүүд нотлох боллоо. Тэр болгонд дуугараад явахгүй ч бизнесмэн залуусыг юуны учир хорьж шалгаж байгаа, үнэхээр болохгүй байсан юм бол барьж хохирч, орон шорон дамжуулан хорихыг урьтал болгомгүй байгаа юм. АТГ-ын ажил ямар байна вэ гээд захын иргэнээс асуухад сэтгэл дундуур, бүр хангалтгүй гэдгээ илэрхийлж байна. Та АТГ-т мэдээлэл өгдөг үү гэдэг асуултад тэгж өөрийгөө ял унагаад яах вэ гэсэн хариулт өгөх нь энгийн жишээ болжээ. Ийм байгууллага байгуулах хэрэг байсан уу гэдгийг ч эрх баригчид ярьж эхэлчихлээ. Байгаа онохгүй ажиллаж байгааг л хөндөх гээд байна. Жинхэнэ утгаараа улстөржилгүй, хэн нэгний эрх ашигт автахгүй ажиллаж чадахгүй бол татан буулгахад ч буруудах зүйлгүй. АТГ-ын жинхэнэ үүрэг нь мөнгө угаасан, идсэн уусан бүхний ард зогсч байгаа улстөрчид, эрх мэдэлтэй албан тушаалтнуудыг шалгах байсан. Гэтэл тэгсэнгүй. Хэн нэг улстөрчийн өөрийгөө шалгуулахаар өгсөн өргөдөл, нэг компани, нэг эрх мэдэлтэнд таалагдаагүй ядарсан тэтгэврийн өвгөнийг хорьж цагдаад байхаар улам л үнэ хүндгүй болж байна, АТГ-ынхаан. Нэр хүндээ бодъё. Зорилгоо ч эргэн саная. Уул нь жинхэнэ утгаараа ажилладаг бол энэ шиг чухал байгууллага байхгүй юмсан. Даанч...

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
энэ байгууллагыг газрын наймаачин, авлигачин м.энхболдын баруун гар хушга ганболд удирддаг.энэ байгууллагыг тараах хэрэгтэй
2014-05-28
зочин:
энэ байгууллагыг газрын наймаачин, авлигачин м.энхболдын баруун гар хушга ганболд удирддаг.энэ байгууллагыг тараах хэрэгтэй
2014-05-28
harry:
elbegdorjiin buunii nohod shuu dee ugaasaa oilgomjtoi yum iig heden jil harad gaihad baih zuil bish
2014-05-28
зочин:
гэм зэмгүй хүний гэр бүлийг там болгодог бол манайхыг бас сүйтгэх л юм байна л даа.
2014-05-28
зочин:
гэм зэмгүй хүний гэр бүлийг там болгодог бол манайхыг бас сүйтгэх л юм байна л даа.
2014-05-28
оюун:
албан тушаалтай,мөнгөтэй бизнесмэнүүдийг ангуучилдаг газар гэдэг нь үнэн байхаа,улс төрийнхөний гар хөл болж арай илүү нэр хүндтэй улсуудыг баивчилдаг,хорьдог газардаа
2014-05-28
mongol:
yag unendee atg da bish hurtc gej hunii uildel herees hetreed geed bga yum bishuu humuus bugd l heeled bn
2014-05-28
иргэн:
хэн юу гээд дэмийрээд байгаа юм бэ??? хулгай авилга луйварт холбогдоогүй л бол хэн ч байсан эрх чөлөөтөй явж байгаа шүү дээ.заавал ноотой хүмүүст л холбоотой болохоор тэдгээр хүмүүсийн хамсаатнууд л гогшигонож ард түмнийг дарамталж байна гээд атг-ын ажлыг сааруулж зогсоож өөрсдийн мэдэлд байлгах санаатай юм ярьж байгааг нь харахад ичмээр юм аа.дандаа боловсролтой хүмүүсийг барьсан байна гэдэг чинь юу гэсэн үг вэ??? тэгээд боловсролгүй тэнэг хүмүүсийг л барьж байх ёстой болж байна уу???бүү тэнэгтээрэй.атг улам сайн ажлаарай.ард олон та бүхнийг дэмжиж байгаа шүү.
2014-05-28
иргэн:
хэн юу гээд дэмийрээд байгаа юм бэ??? хулгай авилга луйварт холбогдоогүй л бол хэн ч байсан эрх чөлөөтөй явж байгаа шүү дээ.заавал ноотой хүмүүст л холбоотой болохоор тэдгээр хүмүүсийн хамсаатнууд л гогшигонож ард түмнийг дарамталж байна гээд атг-ын ажлыг сааруулж зогсоож өөрсдийн мэдэлд байлгах санаатай юм ярьж байгааг нь харахад ичмээр юм аа.дандаа боловсролтой хүмүүсийг барьсан байна гэдэг чинь юу гэсэн үг вэ??? тэгээд боловсролгүй тэнэг хүмүүсийг л барьж байх ёстой болж байна уу???бүү тэнэгтээрэй.атг улам сайн ажлаарай.ард олон та бүхнийг дэмжиж байгаа шүү.
2014-05-28
buyanaa:
atg g tatan buulgaval taarna
2014-05-28
с.ганчимэг:
хуцаа. би хулгайч юм уу? ашиггүй нөхдүүдийг тэжээгээд тэжээгээд тэдний амьдрал сайжирснаас ард иргэдийн амьдрал улам уруудаж байна. энэ бол шууд авлигатай холбоотой. намд үйлчилдэг бууны *нууд байсан цагт энэ байдал хэвээр байх болно. та нарын толгой хүрэхгүй.
2014-05-28
зочин:
монголын төр хулгайчуудаа дийлэхээ байжээ.одоо бүр атг ийг буулгах санаатай
2014-05-28
зочин:
монголын төр хулгайчуудаа дийлэхээ байжээ.одоо бүр атг ийг буулгах санаатай
2014-05-28
hurts:
hurts hurts iin os honzongoo avah gazar
2014-05-28
с.ганчимэг:
атг-ынхан зовж мөнгө олдоггүй, төрийн албаны тэжээврүүд шүү дээ. энэ бүх хэцүү шаналлыг ойлгохгүй, яагаад гэвэл биеэрээ үзэж туулаагүй учраас тэр юм. бизнес эрхлэгчид муурч унатлаа ажиллаж байгаад олж байгаа мөнгийг ганц цагийн дотор цагаан захтнууд олоод тэд үнэ цэнийг нь мэдэхгүй учир дор нь үрж үнэтэй машин, байр болгоод улам цаашаа шунаж байгаа. бид зовж олсон хэдийгээ хайрлаж гамнаж, яаж өсгөх вэ гэж боддог. иймээс төрд 1-ийг 2 болгодог мөнгөний үнэ цэн мэддэг, арвич хямгач, монгол хүнээ хайрлах сэтгэлтэй хүн хэрэгтэй байна шүү дээ.
2014-05-28
gurvan mongol:
jinhene hodolmor erhelj hvn tsalinjuulj vheh shahaj baigaa bidniig toriin albanihan ylanguya hurgan darga nar zoosni nvheer shagaij nud ni ulaanaar ergeldej ulangassan buh shig dairch mongo mongo gej orilj b.gaa galzuu hvn shig aashildag.... burhan mini ted tamd unana daa......vvrehii ni chi vvr yntsaglahig ni bi yntsagliya gej baigaatai yg ijil...za ter tender gedeg ymig aviya gevel 10% zaalttai ogno shvvdee vgvi bol gonjiinjoo golioni * geed haritsahgvi etsest ni subbotnik hiisen kompaniin zahiral ajiltai baihin tuld bvgdtei ni evlerne....ochvvhen ashig olvol alga havsran naminchlana....10%-g avsan avilgachid tansaglald bainga umbana....uchir ni yu ch hiihgvi bainga huvi hvrtegch....terend zovoh ym baihgvi hariutslaga noogdohgvi......mongolin niigem iim b.a shvv dee atg-nhen yagaad nvden deer il b.gaa zavaan togtoltsoog oilgohgvi munhag b.g ym be???? ted oorsdoo avilgad ortdig l geed b.h ym ard tvmen mini ee.....
2014-05-28
с.ганчимэг:
дансаараа мөнгийг нь гаргачихвал дараа нь бид татварын шалгалтанд орж тэр мөнгийг нь хоёр нугалж төлөх болно. дээрх хүн шахаанд орж гэрээгээ цуцлуулууд л тийм үед нээрээ хэл ам хийвэл хэцүү байдалд орно. бизнес эрхлэгчид бид төрийн албаныханд зүгээр л мөнгө болж харагддаг байх даа. би тэдэнд юу ч өгч байгаагүй.
2014-05-27
gurvan mongol:
bi ug ni atg-d jinhene avilgach narig ilrvvlehed ni tusalie ih medeelel ogie gej bodoj b n ym bolie doo toriin albani avilgach nar busines erhlegch bidniig vnendee zovooj b.a shvv dee dansaar mongo gargaj og gene vgvi bol arai gej hiisen gereeg hvchingvi bolgoj geree tsutslana gene zarim ni bvr tsutsalsan.......mash shunaltai yg bird.aij ichih ym baihgvi iim l b.g shvvdee ene talaar medeelel ogvol aygvi bol namaig ergvvleed yld unagah ym b.a .....atg-n zaluusaa shudarga baij baigaa zov onilj ajillaval ard tvmen bid medeelleer taslahgvi shvv dee
2014-05-27
с.ганчимэг:
новш гэж тэр хурц бас духаараа шагайсан луйварчин биз дээ. ямар эх үүсвэрээр тэр олон давхар байшин барьсан юм. германд үхлээ, хатлаа гээд л элбэгдорж авчирсан. энэ элбэгийн эргэн тойрон дандаа луйварчид, хулгайчид байх юм. хар энергээрээ л холбогдчихдог байх даа. эрх мэдэл, байшин барилга, машин тэрэгнээсээ хагацах үед хурц, амарбат мэт нь яаж амьтан болж, * алдах нь нүдэнд харагдаж байна. та хоёр бол хэзээ ч жинхэнэ чекист, комиссар байж чадаагүй, чадах ч үгүй.
2014-05-27
a ya ya:
er n l atg buruu tii*e yavchihsan n unen bulguu 10 hunii 8 n l ailgaj daramtaldag gazar gej yarij bna hurts arai uuruur ard tumend n oirtuulj udirdah bsn yum daa
2014-05-27
zochin:
undesnii shuudan sonin un*rai humuusee. tend avilagatai temceh gazriin hurtsiig yu hiiseniig bichsen bna. sarnaih gej hurtsiin avgaigiin kompaniig shalgasan tatvariin darga nar bugd yal avsan bna shuu dee. burhan min . tatvariin han min ene hurtsiin ehneriin kompaniig shalgah hereggui yum bna shuu. tegvel daraagiin yaltan boloh n bna shuu. ta nar min daraagiin os honzongiin bai boloh n bna. naad atg iin hurtsiin huviin os honzongoos hol bh heretei bolj bh shiv dee
2014-05-27
с.ганчимэг:
бизнес хийдэг хүний толгой шөнө ч амардаггүй ш дээ. нөгөөдөхдөө санаа зовно, хүн ажиллуулдаг бол тэдэндээ цалин өгөх гэж зовно. гэтэл атг-ын амарбат мэтийн биеэ тоосон хормойн донтонгууд авгайтайгаа нийлж хэрэг нааш цааш болгож, бөгс бөөрөөрөө холбогдож ирсэн, эх үүсвэрээ зааж чадахгүй хөрөнгөжсөн новшнуудыг харахаар дургүй хүрдэг, тэд үнэтэй машин унах эрхгүй байтал амарбат гэгчийн хар авгай нь хэд хэдийг сэлгэж унадаг гэл үү?,. харин хөлс хүчээрээ ямар ч үнэтэй машин бизнес эрхэлдэг хүн унавал хэн ч юу ч гэхгүй..
2014-05-27
baya:
atg argaa jaaxan uurhclux xeregtei.xuniig shorond xiij uchit atgagui zovvodog yum chin xotsrogdson arga baril shuu dee............tuxain xuniig murduud baaraggui barimttai bolson toxioldold barivchlax xeregtei shuu dee
2014-05-27
kkkk:
zasgiin gazar n aidan boloboo hoorhkiis
2014-05-27
билгээ:
монголчууд бид хоорондоо алалцсаар байгаад нэг л өдөр дуусна. түүх нь ч ийм. ухаантай мэдлэгтэй чадвартай залуусын итгэл алга болж байнашд. бизнес эрхлэх туйлын хүнд. ер нь ч тэгээд манай улс удахгүй ерөнхийлөгчийн засаглалд шилжинэ. тэр цагт ардчилал, хүний эрх гэдэг зүйл дуусна биз. яах гэж сая прокурорын мөрдөн байцаах албыг татан буулгав. дарангуйлалд шилжихийн бэлтгэл гэж харж байгаа. харамсалтай байна даа. маш их цус нулимс урсана.
2014-05-27
sereglen:
er-atg-heregtei, gendee ed nariin abto mashinii nomer mand oldohoorgui gov dugaaruud baina bile shuu...!!!$$$...
2014-05-27
ganbold:
атг гэдэг байгууллага жирийн хүмүүст хэтэрхий хэрцгий ханддаг. арга зальтайгийнх нь халхавч болдог. эрх баригчдын эрхэнд бүдүүлгээр халддаг. хүн томилоход заавал зөвшөөрөл авах шалтгаан юу байгаа юм. зөрчил гаргасан бол хариуцлагаа хүлээд явдаг юм байгаа биз. хэвлэл мэдээлэлийнхэнд үнэндээ харшилтай гэмээр санагддаг. төрийн байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулж болох уу гэсэн асуултад соён гэгээрүүлэх албаны хуульч нь "өрсөлдөөнийг бий болгож байгаа сайн хэрэг" гэж хариулсан. тэр хуульчийг мөнхжаргал гэсэн байх шүү. ерөнхийлөгчийн маань хэлсэн зөв зүйтэй үг үйлдлийг хэтэрхий мэдэмхийрсэн ногоон малгайтнууд л уландаа гишгэж байна даа. ардчилал ухарч эхэллээ. хэвлэл мэдээллийг дампууруулах амийг таслахын төлөө атг ажиллаж байна даа.
2014-05-27
soriv:
batsaanuudiin zarim n zuurdaar ybna daa,er atg-tartan buulag
2014-05-27
мгл.:
бизнес хииж байгаа гээд л ниитиин омчииг хулгайлж, урж урэгдуулэн, авилга, хориотой наймаа хииж, танхайрагчидыг толгойг нь илээд байх уу?? энэ улсуудын охин , дуу, нохор гм том хулгай луйварын хэрэгт орлцоод л шалгуулж байгаашдээ. атг хулгайч луйварчдад аянга болж байгаа нь сайшаалтай. одоогын ниигэм маш бохирдсон, нам нэрээр улаан луйварчид нэгдэн ториин эрхииг авчихсан байгаа уед атг- н уйл ажиллагааг иргэд дэмжиж байгаа шуу.
2014-05-27
с.ганчимэг:
толгой, туршлага нь хүрэхгүйээ за. байгуулагдаад долоон жил болоход олон тэрбум төгрөг зарлагадаж, зуу гаруй хүнийг цалинжуулж ирсэн үр дүн нь өнөөгийн энэ байдал юм. татан буулгаж, бүгдийг нь цэцэрлэгийн багш болго. энерги нь зөв болно, харц нь зөөлөрнө.
2014-05-27
зочин:
атг байх нь зөв. жирийн олон түмэнд хэрэгтэй. ганцхан ажлын арга барил нь нэг л буруу байх шиг. яг нөгөө муулаад байдаг хуучны системийн арга барилаар, хүч тулгах, олон сараар хорьж мөрдөх, ах дүү хамаатан, найз нөхдийг нь мөн хардах зэрэг. тэрнээс биш улсын өмч, мөнгө төгрөг завшсан бол хуулийн дагуу, намчирхаж улс төржилгүй жигд бүх нам хүчнийхнийг адилхан шалгах хэрэгтэй. тэр олон сараар хорьж цагддаг арга нь ч бараг хуучны арга байхаа.
2014-05-27
санал хүсэлт:
естой үнэн шүүдээ атг бол германий гестап оросын кпг монголын до яамны сүүлийн хувилбар болсныг үдүү нэгэнт ил болжее өөрийнхээ даргыг хүртэл шоронд хийгээ биздээ бузрын газрыг татан буулгая
2014-05-27
санал хүсэлт:
естой үнэн шүүдээ атг бол германий гестап оросын кпг монголын до яамны сүүлийн хувилбар болсныг үдүү нэгэнт ил болжее өөрийнхээ даргыг хүртэл шоронд хийгээ биздээ бузрын газрыг татан буулгая
2014-05-27
санал хүсэлт:
естой үнэн шүүдээ атг бол германий гестап оросын кпг монголын до яамны сүүлийн хувилбар болсныг үдүү нэгэнт ил болжее өөрийнхээ даргыг хүртэл шоронд хийгээ биздээ бузрын газрыг татан буулгая
2014-05-27
saraa:
yag unendee 37 on bolood bn ene hurtc geg huniig yah ve huviin us honzongoo avj bga gedge tod heleed bn anhaarah tur zasag bnuuu ene humuus argaa baraal ingeg bgaa uls oron dayar sanal asuulga yavuulmar yumuu yah yostoi yum be
2014-05-27
okok:
atg archin tseverlegchid shig bna . turiin albadiin zorilgo chigleliig uurchilj bantan bolgoj bgaa ene zasgiin gazar erunhiilugch ch mun adil ard tvmniig daramtand bailgaj bna shvvdee aimshgiin hergvvd shil shilee dagan garch bhad ........ hariutslagaa hvleehees zailshiideg ............ene bol bvr ih gutamshigt auyul....
2014-05-27
hulgaich naraa:
hulgaich nariig n barihaar neg ih bayalag buteegch bolovsroltoi sain humuus bolood *h yum daa, uhsenee hiij hulgai hiisen yum be? busad n hulgai luivar hiihgui amidraad bolood l bna
2014-05-27
иргэн:
муу хүнээс муухай санаа үйлдэл л гардаг ...33 ...
2014-05-27
zochin:
logikoor bodood uz dee, bi l law awilga baitugai, tsalingaa ch awch chadahgui muruuruu muumuu unjuulaad yawj bna, tiimees nadtai ter awilgatai temtseh gazar ni tui ch hamaaa alga, yaagaad atg-d murdugduud bna we geheer hereg hiisen bolood l ta nart tsaaduul chini tsag zaw hamag ymaa barj araas chini huustulduud bna, awilga awaagui bol ta nariin araas hii demii huuramch barimt burduulen huutsulduh unendee zaw ch alga, umnuh awilgachdaa yaay gj bna. awilgad awsan munguuruu bitii ingej zahialgat tarhi ugaalt hiigeed bai. awsan munguu huleegeed erguulj ulsiig hohirolgui bolgo eswel yalaa uureed yaw
2014-05-27
kkkkk:
одоо засагт байгаа хүмүүсийн ихэнх нь ард түмэн шигээ "шалдан" гарч ирээд л баяжсан шүү дээ. сүүлийн үед хардлага сэрдлэгэ хэрээс тэрч, хэн дургүй хүргэснийг нь хүсээр мөрдөж мөшгөөсөөр ямар нэг өө алдаа олоод атг -ийн нэр бариад шоронд "хаддаг" гэр орныхны нь тамд унагандаг болсон бололтой юмаа даа сонин хэвлэлээс уншихад ингэж ойлгогдохоор байна шүү дээ
2014-05-27
mongol:
ter hoid solongosoos huulsan avilgiin esreg huuli ni undsen huulitai harshildaad l bgaa yum daa. terniig ni yaridag duugardag tolgoi ene ih hurald alga uu. yavaandaa asar ih hor horirol daguulna daa. ene huuli baiguullga hoyor ni. zuheer l elbegiin gar hul bolson bna sh dee. durgui hurgesniig horij hashraadag bolj dee.
2014-05-27
mongol:
shine tsagiin nogoon malgaitan bolson ni unen shuu dee. zugeer helmegdsen, odoo boltol hergiig ni shiidelgui 2-3 jil bolson humuusiig medej l bna. er ni ene baiguullagiin ajil yag l do yam shig yavah yum daa. uls mini yana daa.
2014-05-27
50 саяыг л өгчих эбээд:
атг олсон мөнгөө өөрсдөө завшиж байгаа байх өдий хугацаанд овоо мөнгө улсад тушаагдсан байх ёстой
2014-05-27
заавал уншаарай:
атг, цагдаа, прокурор хэрэг яаж шалгадаг вэ гэхээр 1 дэх арга. хүмүүсийн мэдээлэл, энэ нь заавал гомдол гаргаж шалгаж өгөөч гэсэн байх албагүй, хүмүүсийн хов жив, нэгнийгээ худлаа муулсан, яриа сэдвээс ч эхлэж болно 2 дахь арга. гүйцэтгэх ажиллагаа буюу тагнаж чагнасан мэдээлэл дээр үндэслэн шалгадаг ихэнхи тохиолдолд тагнаж чагнасан ажилагаа нь хууль бус, олж авсан мэдээлэл нь шүүхийн шатанд ял өгөхөд хангалттай байдаггүй тул таньж мэддэг, хамт ажилладаг хүмүүсийг нь айлган сүрдүүлэх зорилгоор албан тушаалтнуудын оргон зайлах эсвэл хэрэгт саад учруулж болзошгүй гэдэг тэнэг ямар ч нотолж болохооргүй шалтгаанаар урьдчилан хорьдог. энэ нь 2-12 сар байна. прокурор цагдаагийн мэдлийн хорих хугацаа гэж ойлгож болно. энэ үед хэрэгт сэжиглэгдэж буй хүнийг ганц худаг буюу урьдчилан хорих 461-р ангид хорино. энэ үед л цагдаа прокурор хор хутгаж 2 төрлийн аргаар ялтан болгох төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. 1. дэх арга. сэжигтэнг хорих төвд найз нөхөд, ойр дотны хамт ажиллаж байсан хүмүүс жишээ нь туслах, дарга цэрэгтэй нь буюу 3-5 хүн дор хаяж хорино. үүний бүгд биш юмаа гэхэд тал нь гэмгүй хүмүүс байна. тэдгээр хүмүүст нэг л зүйлийг зөвлөнө энэ нь цагдаа прокурорын онилсон хүнийг хэрэгтэн болгож ярихыг ятгана. эхлээд хүмүүс үгүй гэнэ удаан хорих төвд хоол унд муу сэтгэл санааны дарамтан дунд хоригдоод ирэхээр хүн дотны найз хамаатны хүн нь ч байсан түүнийхээ эсрэг худлаа мэдүүлэг өгдөг. ингэж найз нөхдийнх нь амаар, мэдүүлгээр ямар ч хүнийг гэмтэн болгодог. 2 дахь арга. хэвлэл мэдээллээр хийгээгүй ч хэргийг хийсэн болгож ярина. ард түмэн хуурамч мэдээлэл тарааж итгэлийг нь авна. ард түмэн ч ухаан жолоогүй буруу зөвийг нь ойлгоогүй байж авилгач энэ тэр гэж цоллон ялла шоронд хийгээд өг гэнэ. үүнийг хэргийг өндөр авхуулах гэж ярьдаг энэ нь шүүгч нарт буюу хэрэгт орооцолдогсод хэцүү харин цагдаа прокурорт сайн учир нь хэргийг хийгээгүйч хийсэн гэж ард түмэнд ойлгуулсан тул шүүгч ял өгөхгүй байж чаддаггүй хэрэв ял өгөөгүй тохиолдолд цагдаа прокурор шүүгчийг хахуульд автлаа гэж олон нийтэд зарлана энэ тохолдолд шүүгчид хэцүү ард түмэн ч энэ худал хуурмагт нь итгэнэ. найзууд нь эсвэл хамт ажиллаж байсан хүмүүс хичнээн энэ хүн хэрэг хийгээгүй дарамтан дор байхдаа худал мэдээлэл өгсөн гэж үнэнгээ шүүх дээр хэлэх боловч шүүгч үүнийг үл харгалзан авч үзнэ. учир нь прокурор цагдаагийн дарамт худал гүтгэлэгээс болж шударга шүүгч болох гэж гэмгүй хүмүүст хомроголон ял өгдөг. үгүй бол цагдаа, прокурор шүүгчийг авилгач гэж зарлана. өнөөдрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч буй томоохон хэргүүдийн тал нь зохион байгуулалтай хэлмэгдүүлэлт. хамгийн харамсалтай нь энэ бүхний завсар маш олон дунд түвшний ямар ч буруугүй залуухан мэргэжилтэн дунд түвшний дарга нар маш их ял авч байна. нэг хэрэг шийдэх гэж 5-10 хүнд ял өгч байна. тэдээр хүмүүсийн талаас илүү нь хэлмэгдэж буй. энэ бүхнийг яагаад атг, умбг, прокурор хийгээд байна вэ? мэдээж дарамталж мөнгө авах, объёкт эд хөрөнгийг нь салгах, лиценз тусгай зөвшөөрлийг нь хурааж өөр хүнд өгөх. мөн албан тушаал нэмэх том хэрэг илрүүлсэн болох улс төрийн томоохон албан тушаалтнуудыг захиалгыг гүйцэтгэх, том нөлөө бүхй хурандаа генералнарынхаа тушаалыг биелүүлх гэсэн олон шалтгаан буй. атг -ийн болон цагдаа прокурор нь шүүх засаглалд хэвлэл мэдээллээр дамжуулан шууд болон шууд бусаар маш их нөлөөлж байна. шүүх засагал биеэ даасан энэрэнгүй шудрага бодлого хэрэгжүүлж чадахгүй байна. ард түмэн хуучин нахяамны хэлмэгдүүлэлтийн аргыг 100% хэрэгжүүлж буй атг умбг-ынханы худал пр -т маш их автаж байна. энэ бүхний эсрэг тэмцэж буй хүн болгоныг авилгач гэмт хэрэгтэн гэж ард түмэнд ойлгуулж байна, тэр битгий хэл үүний эсрэг тэмцэж буй тэмүүжин сайдыг авч хаяна гэж дарамталж байна. түүнийг хар тамхичин, *тай нөхцөгч болголоо. монголын атг, цагдаа прокурор хууль зүйн сайдаа ингэж дарамталж байгаа юм чинь жирийн бизнэсмэн, дарга, иргэнийг бол яаж дарамталж харгислаж байгаа нь ойлгомжтой. ард түмэн минь ухаантай нүдээ нээж юмны далд талыг харж ойлгомоор байна. цагдаа, атг, прокуор 1937 оны ногоон малгайтнууд, 1941 оны хитлерийн сс-ийн өргөн хүрээтэй хэлмэгдүүлэлтийг аль хэдийн эхлүүлээд байна. хитлерийн үед бурууг хэлж ярьж байсан бүх хүмүүс еврэй гомо болж хэлмэгдэж байлаа, 1937 оны үед монголын төр, нахяөмны талаар бурууг тод ярьсан чойном гуйгаас авхуулаад хүмүүс төрийн эсэргүү болж байлаа өнөөдөр цагдаа, прокурор, атг -г эсэргүүцэж ярьж хэлсэн хүн болгон авилгач, албан тушаалын хэрэгтэн болж байна. хэлмэгдүүлэлт монголд өргөн хүрээтэй эхлээд удаж байна, үүнийг яаж зогсоох вэ? энэ нийтлэлийг цааш нь дамжуулж ард түмэнд зөв ойлголт өгөөч хүмүүсээ.
2014-05-27
zaluus:
uls torchdiin biesee horlodog esvel ireeduin orsoldogchoo darj avdag gar hol ni bolson yostoi oodgui baiguullga bolson gol zarchmaa aldsan ene baiguullagiig taraaj huuchin buttsed ni oruulah yostoi shuu elbegee chinii tolovlogoo bielsen odoo boloo sh de mahnii mashin buu ajiluulaad bai da bid iim niigmiig huseegui ee ireedui alga boljee
2014-05-27
авлига:
/дээрх мэдээлэл үнэн шүү. зүгээр л хэт эрх мэдэлтэй цөөн улс төрчдийн өрсөлдөгчөө айлгах, дарамтад оруулах, замаасаа зайлуулах, эд хөрөнгийг нь дээрэмдэж авах зэвсэг нь атг болсон. атг-ын ажилтнууд хүний эрхийн тухай ойлголтын үнэр ч байхгүй. цөөхөн хэдэн хүнд үйлчилдэг, өөрсдөө дарамталж авилга авдаг газар болсон. атг-ын дарга нарын авсан авилгалыг хэн шалгах вэ уих-аа?????/ - иргэд ингэж бичиж байна гэдэг энэ байгууллагад өгч байгаа үнэлгээ. 17 тэрбумын хэрэг яриад, тэр нь худлаа байсан. дараа нь яаж ийгээд л гансүх нарт ял өгсөн. амарсайхан нарын хэрэг ч бас л өш хонзонгийн юм явж байна
2014-05-27
jiriin negen eh hun:
uneheer aimaar!jinhene avilgachdaa shalgaj,horij zovoodoggui,zugeer neg jiriin ardyn huug bol yaj zovooj baigaag mongol humuus mun l yum bol oilgomoor!!!getel setgegdel bichihdee ene buruu uil ajillagaag n medehgui baij neg mongoloo uhuuleh geed l sonin sonin yum bicheed baidag humuus unuugin ene helmegdliig udaghui uzeh bolno oo!ene bol chin unen!
2014-05-27
bjibk:
atg mash ajilkaj bna. hulgaich nar ard tumenii mungiig heden terbumaar nj idchiheed zugeer garah sanaatai.
2014-05-27
эсрэг үзэл:
нэг юм нэмчихье. танай сайт захиалгаар ийм юм бичсэн бол би харин өөрийн зүрх сэтгэлээр эсрэг юм бичиж байна. надад тэр атг чинь хамаагүй шүү буруу ойлгоод баярлаад байв
2014-05-27
эсрэг үзэл:
наадуулаас чинь ганцхан дэмбэрэлийг мэдэхгүй юм. харин бусад нь бүгд гэмт хэрэг хийсэн, хийхийг завдаж хэл аманд орсон хүмүүсийн ойр дотныхон л байна. ийм хүмүүсийн яриагаар атг-ын ажулыг дүгнэж болохгүй л дээ. тэгвэл энд яагаад эдэнтэй эсрэг байр суурьтай хүний яриа огт байхгүй байна вэ гэдэг чинь өөрөө маш том асуултын тэмдэг. хар л даа авилгын загалмайлсан эцгийн гар хөлийн үзүүр тбд, цэвэр агаар сантай хуйвалдаж мөнгө завшсан хүүхний эцэг гээд л байж л байгаа биз дээ
2014-05-27
зочин:
төрөөс төрсөн тэрбумтан гэдэг нэр томъёог хүзүүгүй новш гаргаж ирсэнээс болж цалингаас өөр орлого олвол баривчилж хорьдог ногоон малгайтны үе эхэлсэн шүү дээ
2014-05-27
ynshigch:
end eronhiilogch oroltsoj baigaa bol yu ch gehew dee,er ni atg harin sain ajillaad ehleheer zurchiltei humuus aihdaa iim yum yarij baigaa yum bishuu
2014-05-27
аюул:
ерөнхийлөгчийн хүсэл заавраар явж байгаа байгуулга гэсэн үнэн байна аа.
2014-05-27
иргэн:
монгол улс маань нэг л бишээ
2014-05-27
үнэн:
дээрх мэдээлэл үнэн шүү. зүгээр л хэт эрх мэдэлтэй цөөн улс төрчдийн өрсөлдөгчөө айлгах, дарамтад оруулах, замаасаа зайлуулах, эд хөрөнгийг нь дээрэмдэж авах зэвсэг нь атг болсон. атг-ын ажилтнууд хүний эрхийн тухай ойлголтын үнэр ч байхгүй. цөөхөн хэдэн хүнд үйлчилдэг, өөрсдөө дарамталж авилга авдаг газар болсон. атг-ын дарга нарын авсан авилгалыг хэн шалгах вэ уих-аа?????
2014-05-27
zochin:
hulgaich nar gishgeh gazargui bolj ,hulgai hiih talbargui bolohooroo orlj ehelj bna !!
2014-05-27
зочин:
атг ард түмнээ айлган дарамтлах ажлыг хийж чадаж байна. үндсэн ажил нь бол авлигатай тэмцэх шүү дээ одоо бол эрүүдэн шүүж ял хүлээлгэх
2014-05-27
nnnnnn:
atg bol baih estoi shuu.avilgachdiin shuusiig n shahaad uguhuur iim yaria uusgej bga yum.ted nar
2014-05-27
ha ha :
yavaand ni tatan buulgah gej baigaa bololtoi
2014-05-27
bcdj:
bauhgyi bol awlga dendej bauhaar het buruu tuujee bna uaj uhaanaa olno doo
2014-05-27
zochin:
gol ni avilgatai temtseh gazar hen negnii zahialga tohiroltsoogoor bish shudarga ajillah heregtei. bolovsroliin said otgonbayriin ehner erdenesologiin duuliantai hereg yasiin tohiroltsoond hurchiheegui bol zarlah heregtei.uursduu duulian tarichaad zarim hergiig haagaad zamhruulj bagaad ner hund ni unaj baina
2014-05-27
irgen:
zugeer baisan bol hen ch oroldohgui idej uugaad zab*d luibardaad baigaa uymnuudiig shalgah l heregtei altan huygaa ohinoo humuujuulchheed olon uym yarjee chamd ch gesen ih uym baigaa shuu neg l odor holoo gozoigondoo chi
2014-05-27
irgen:
awilgachin garuud aigaad * ni goojij bgaa. chi awilga awaagvi, awilgatai holbogdoogvi l ym bol vhsendee aigaad bgan.
2014-05-27
zochin:
gehdee avilga avaaad baina gej meduuldeg gazar baih yostoi gej tegeed avilga avaad baigaa meduulgiig avaad l baij baih gazar bish zohih shiitgeliig uguhuur boldgui yaj ene avilgachdiin tolgoig ilehiin zuv shdee.ulsaa baritsaand taviad tansaglachihna. avilgagui bol buteh ajil baihgui avilgaar het tansaglagchid ihesch une hansh zohiomloor usguj tansaglana.zuvduu.hatuu yumandaa hatuu baij surah heregtei.yrunhiilugch ni hurtel avilgiin zagalmailsan etseg bolson tursun duu interpoloor zarlaad haigaad ch ahiig ni horichihson turaald orchihson baihad bi end baina geed garaad ireh sovestgui boltloo uls idegdsen baina.ingej tseverleh heregtei, ene oyunii nuhur geed baigaa chini enhbayriin avgaitai 45 licenztei bizdee. 1 hunii kompani 45 licenz bitgii hel ard irged ashig maltmalgui 0.7 ga gazargui baina shuudee.ene oyun hunii uhleer dalimduulj bolohgui.unen yum baigaa bolood l horij baigaa.
2014-05-27
шударга ёс:
шударга үнэний дуу хоолой ерөнхийлөгч та үгээ хэлээчээ
2014-05-27