Д.Оюунхорол: Өрийн дээд хязгаарыг 70 хувьд хүргэхийг дэмжихгүй

img

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар бүлгийн дэд дарга Д.Оюунхорол мэдээлэл хийлээ. Тус бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт  Байнгын хороод болон УИХ-ын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар ямар байр суурь баримтлах вэ гэдэг зарчмаа нэгтгэсэн байна.

.

Тэрбээр хэлэхдээ "УИХ-ын энэ долоо хоногийн нэгдсэн чуулганаар Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Өрийн удирдлагаын тухай хууль дээр МАН-ын бүлэг өрийн дээд хязгаарыг өсгөхийг дэмжихгүй гэсэн нэгдсэн  байр суурьтай байгаа. Өрийн удирдлагын тухай хуульд дэмжих заалт олон байгаа ч зарим заалтыг дэмжихгүй гэсэн байр суурийн нэг гол асуудал нь өрийн дээд хязгаарыг 70 хувьд хүргэхээр оруулж ирсэн Засгийн газрын саналыг дэмжихгүй  гэдэгт  нэгдсэн. Хоёрдугаарт, өрийн бүрэлдэхүүн хэсэг гэсэн томъёолол оруулж ирсэн. Жишээлбэл орон нутаг болон төрийн өмчит компанийн авсан зээлийн өрийг Засгийн газар хариуцахгүй гэж байгаа. Гэтэл Засгийн газрын дэмжлэгтэйгээр Төрийн өмчит компаниуд авч байгаа зээлийг хэрвээ тухайн компани төлж чадахгүй бол баталга гаргасан Засгийн газар эргэж төлөх нь зайлшгүй. Тэгэхээр энэ зээл, өр бол төрийн зээлийн хэмжээнд багатаж байх ёстой гэж бид үзэж байгаа учраас өрийн бүрэлдэхүүн хэсгийг эргэж зайлшгүй харах ёстой гэж үзсэн. Цаашдаа Монгол Улсад өрийн асуудлыг тогтоон барьж байхын тулд хууль заавал байх ёстой гэдэгт санал нэгдсэн" гэлээ.

.

Мөн тус бүлгийн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөлд салбарын сайд тендергүйгээр шууд гэрээ байгуулж төсвийг зарцуулахаар тусгасныг МАН-ын бүлэг дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа аж. Учир нь энэхүү зохицуулалт нь тендер шалгаруулалтын ил тод, хариуцлагатай байх үндсэн зарчмыг үгүйсгэсэн, нэг хүний ашиг сонирхлоос шууд хамааралтай, шударга өрсөлдөөнийг боомилсон, дотоодын жижиг, дунд үйлдвэрлэгчдийн чадавхийг бэхжүүлэх боломжийг хязгаарласан, зөвхөн цөөн тооны томоохон аж ахуйн нэгжийг дэмжиж, зах зээлд олигополийг төрүүлэхэд чиглэжээ. Сайд салбарын бодлого тодорхойлох чиг үүргээсээ илүү тендерийн үйл ажиллагаанд түлхүү оролцох нь салбарын яамны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх магадлалтай юм. Түүнчлэн энэ хуулийн төсөл одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Худалдан авах ажиллагааны хууль, эрх зүйн орчныг дордуулж, олон улсын туршлагаас ухарчээ. Худалдан авах ажиллагааны нээлттэй тендер шалгаруулалтын журмыг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагууд, дэлхий нийт өөр өөрийн онцлогт тохируулан хэрэглэж байна. Манай улсад худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага бий болсноор Худалдан авах ажиллагааны газар тендер шалгаруулалтыг 100 хувь, аймаг, нийслэл 20 хүртэлх хувийг цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Нөгөө талаар шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан “Тендерийн будлиан, авлига, хээл хахуулийг халах зорилгоор төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг 100 хувь онлайн хэлбэрт шилжүүлж, иргэд, олон нийтийн хяналт дор явуулах” зорилттой зөрчилдсөн, Засгийн газар дэвшүүлсэн бодлого, зорилтоосоо ухарсан хуулийн төсөл болсон гэж үзсэн байна.

.

Түүнчлэн МАН-ын бүлэг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нарийвчлан судлах шаардлагатай гэдэгт байр суурь нэгдсээ аж. Тодруулбал, олон нийтийн хараа хяналтаас гадуур ашигт малтмалын лицензийг сайд, агентлагийн дарга захиран зарцуулахыг зөвшөөрөхгүй гэнэ.

.

МАН-ын бүлгээс Засгийн газарт буюу Ерөнхий сайдад 10 хоногийн өмнө хариуцлагагүй ажиллаж байгаа сайд, албан тушаалтнууддаа хариуцлага тооцох хугацаа өгсөн. Энэ 10 хоногийн дотор хариуцлагагүй албан тушаалтнууддаа өөрөө хариуцлага тооцох  ёстой байсан аж. 10 хоногийн хугацаа өнөөдөр дуусч байхад Ерөнхий сайдын зүгээс хэн нэгэнд ямар нэг хариуцлага тооцох асуудал яриагүй учраас МАН-ын бүлэг маргааш энэ асуудлаар хуралдахаар болсон байна. Энэхүү ээлжит бус хуралдаанаар МАН-ын бүлэг  Засгийн газарт хариуцлага тооцох уу, Ерөнхий  сайдад хариуцлага тооцох уу гэдэгээ шийдвэрлэнэ хэмээн тус бүлгийн дэд дарга Д.Оюунхорол мэдэгдлээ.

.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

setgeteluud n zahialgaar hiideg heveeree shiv:
anh bi an namiig ur taviad ehlehed l buruu songolt hiisnee gadralsan yum. bankuud hurtel tuhain urhiin orlogoos 40 huvi hetersen zeel ologdoggui bizdee. zeel avch bolno teriigee zuv ergelduulj ashigaa olchihood ashigaasaa zam zasah ene ter gesen ergej tulugduhgui salbarluu hiih estoi baisan odoo dahiad zeel avaad zam zasnq geed baih yum barilgiinsalbar huusurchihluu. jijig dunduud dampuuraad ehellee. ineedtei n talhnii borluulalt hurtel muudaan suragtai saidiinha helsneer arvain guril idehees uur songoltgui boloh shiv. ter undug bol huuhduudtei tursun udruur n avch ugdug tansag hereglee bolchihloo ard tumen sohor yumuu ene setgedel bichsen humuus sohor yumuu.
2014-05-28
taminee:
mongol ard tumen chine tsuhurluu shude. ta hed uls tur gej tengereer nisehee bolildoo buuj ireed neg sain haraachee. ard tumen hurtel nam, uls tur geseer bur sohorson bn. unuudur neg talah avdag bsn munguur neg l undug avch bn shvde yu ve.
2014-05-27
zochin:
man hezeech sain yum hiihgui 2 nuurtei baliar nam.
2014-05-27
ахахах:
ахахахааааааааааааа
2014-05-27
эмээ нь:
эд нар одоо болимоор юм. өөрсдөө энхийн цагаан тагтаа байсан юм шиг аашлах юм. засгийг өчнөөн жил барьчихаад монголын ард түмний амьдрал дээшилсэн үү.хамаг бузар булай зүйлийг хийчихээд донгодоод байх юм. ман-г арчих хэрэгтэй.
2014-05-27
ene avgai zai boloosoi:
ene avgai zai boloosoi. ajil hiih gd bhd yah gd shantaaj taviad bnaa ta nar ain
2014-05-27
lalaa:
ene neg galzuu soliotoi avgai yu yariad yavdiin mongol uls hugjuud bid dahij garch irehgui bolohvii gej bodj bga ene man namiinhan tertei terengui neg hesesgtee man nam garahgui magadgui 12 jildee bol bhgui gedg ni oilgomjtoishde eneiig medcheed uheh geed bga humuus
2014-05-27
okok:
1 hvnd hoogdoh uriin hemjee 6 saya garui bolj bhad asuudliig surug hvchin tavih ni zuv shvv dee . ene nam gej dairdgaa bolimoor uym .. urhiin tusuv hvrehgvi bhad ur hiigeed yavdag nam hereer suugchid ard tvmnee bodogvi lzuvhun uursdiin beznisee urgujvvlehee bodoj bna shvv dee . buhimdaj uurlasan hvnees shan sanaa garahgvi tiimees busdiig hvndelj sonsotsgooe .
2014-05-27
demjine:
mash sain sudalsan bn. odoi an huuliar husah ni l dee.ushuu nuhatstai uz. ene bol man in uureg
2014-05-27
зөв дэмж:
зөв л ярьж байна ш дээ. зарим нэг нь хэтэрхий намчрахсан сэтгэгдэл үлдээх юмаа . бодвол ан-ын бууны ноход байлгүй.
2014-05-27
бадрал:
энэ улс төрөөс чинь болж энгийн ард иргэд төрийн албанд ажиллаж чадахгүй хэлмэгдээд байж байна.хуулиар, шүүхээр яваад шийдвэр нь гарсан ч тоохгүй байна.бид одоо яах вэ.биднийг гэсэн хүн байна уу.уул төрийн албан хаагчид бид намын харъяалалгүй шүү дээ.
2014-05-27
oyuna:
ur gedeg chini huutei bdag yum, uriig ali boloh bagasgah heregtei.
2014-05-27
xvmuusee :
xumuusee venene vg goe sonsogtoh bish de an bodoh heregtee chadahguii bol buuh heregtee shuu dee harmalnuu daaaaaa taaanar gai ho bolj bna man airaigej ornoos garag san butsaad orluu hiichlee piizdaa nuud
2014-05-27
twetewtwe:
ene avgai zai boloosoi
2014-05-27
214555789:
энэ ман-ын хэдэн нөхдүүд ад түмнийг залхааж байна шүү үнэхээр. эднийг харахаар л өнөөдрийн бүхий л болохгүй юмны үрийг тарьсан. ард түмний хамаг хөрөнгө, орд газар, төсвийг хувааж хусаж хувалз болсон хүмүүс гэж бодохоор ... одоо бас энэ мэтийн тэнэг хүүхний хуцахыг харахаар бүр ч огидос хүрэх юм даа.
2014-05-27
za za:
ortei hun oodlohgui ee gej ...
2014-05-27