“ICT-EXPО-2014”-ын шилдгүүд маргааш тодорно

img

Монгол Улсад “Орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 93 жил”-ийн ой, “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд салбарын хэмжээнд уламжлал болгон 8 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “ICT-EXPО-2014” үзэсгэлэн Мишээл экспо төвд 2014 оны 5 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд “Дэвшилтэт технологи-Ухаалаг хэрэглээ” уриан дор зохион амжилттай зохион байгуулагдлаа.

 6

Үзэсгэлэнд Мэдээллийн техногийн салбарт үйл ажиллагаа явуулж буй 70 орчим аж ахуйн нэгж байгууллага, энэ салбарт тэргүүлэгч толгой компаниудын зүгээс иргэдэд хүргэж буй үйлчилгээ, бүтээгдэхүүнүүдээ олон нийтэд нээлттэй танилцууллаа. Мөн үзэсгэлэнд Олон улсын болон гадаадын байгууллагууд, Мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан үйл ажиллагаа явуулж буй бусад салбарын байгууллагууд, Их дээд сургуулиуд, Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд оролцсон.

 5

Монгол улсын Засгийн газар, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Харилцаа холбооны зохицуулах хорооноос хамтран 8 дахь удаагаа зохион байгуулагдсан “ICT-EXPО-2014” үзэсгэлэн нь Мэдээллийн технологид тулгуурласан өндөр үр бүтээмжтэй, олон түмэнд хүртээмжтэй төр засгийн үйлчилгээ, төр, хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уялдаа холбоог сайжруулах, судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, хууль дээдэлсэн ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэхэд оршиж буйгаараа онцлог боллоо.

 5

2014 оны 5 дугаар сар 28-нд уламжлал болгон “ICT AWARDS-2014” тэргүүн шагналуудыг дараах номинациудыг шалгаруулна. Үүнд:

 6

Олон нийтийн санал асуулгаар:

    1. Шилдэг технологи
    2. Шилдэг үйлчилгээ
    3. Шилдэг санаачлага
    4. Тэргүүний хөрөнгө оруулагч
    5. Шилдэг шийдэл
    6. Шилдэг бүтээгдэхүүн
    7. Хэрэглэгчийн таашаалд нийцсэн үйлчилгээ

8

Үзэсгэлэн зохион байгуулах хорооны саналаар:

  1. ICT-EXPO-2014  үзэсгэлэнгийн шилдэг оролцогч
    1. ICT-EXPO-2014   үзэсгэлэнгийн санаачлагатай оролцогч
    2. ICT-EXPO-2014  үзэсгэлэнгийн өвөрмөц оролцогч

Мөн Монгол Улсад “Орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 93 жил”-ийн ойн хүрээнд “ICT-EXPО-2014” үзэсгэлэн зохион байгуулагдахын сацуу салбарын спортын наадам, “Кансат” бичил хиймэл дагуул хөөргөх үндэсний хоёрдугаар тэмцээн, “Радио Монгол” Эрдэм шинжилгээний бага хурал, Ази, Номхон далайн орнуудын Кибер аюулгүй байдлын 5-р форум зохион байгуулаглаа. Мөн маргааш буюу 2014 оны 5 дугаар сар 28-нд тус салбарынхан баярын хурлаа хийх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ