Өнөөдөр “Цагдаагийн ажилтан ба ар гэрийн холбоо” ТББ-аас 2008 онд болсон үймээний үед цагдаа нар хэрхэн бэртэж гэмтсэн болон тэднийг гэмт хэрэгт гүтгэгдэн хилсээр шалгагдаж багаа талаар мэдээлэл хийлээ. Тухайлбал энэ оны гуравдугаар сарын 17-ны өдөр ЭМЯ-нд хүсэлтээ оруулсаны үр дүнд бэртэж гэмтсэн 256 цагдаагийн албан хаагчдыг тавдугаар сарын 17,18ны өдрүүдэд эмч нарын анхан шатны үзлэгт оруулсан ба эдгээрээс 115 хүн 190 оношоор дахин нарийн шинжилгээнд Сонгдо эмнэлэгт орохоор болсон байна.
Энэ талаар тус холбооны тэргүүн Ж.Алтангэрэл “2008 оны сонгуулийн үр дүнг иргэд эсэргүүцсэн нэрийн дор Монголын төрийн эрх мэдэл, нийгмийн аюулгүй байдалд зориуд зохион байгуулалттайгаар халдаж, олон зуун цагдаагийн алба хаагчид эрүүл мэндээрээ хохирч, насан туршдаа тахир дутуу болож, бэртэл гэмтэлийн улмаас цагдаа агсан н.Тайванхүү, Эрдэнэ-Очир нар амь насаа алдсан харамсалтай явдлыг бид өмнө нь мэдээлж байсан. Мөн хууль ёсны дагуу тодорхой хүрээнд үүргээ гүйцэтгэж явсан олон арван цагдаагийн албан хаагчид болон тухайн үеийн цагдаагийн удирдлагыг гэмт хэрэгт хоолбогдуулан өнөөг хүртэл шалгаж удаа дараа хэвлэл мэдээллээр нийгэмд хүргэсэн нь хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэсэн үндсэн хуулийн зарчмыг ноцтой зөрчиж байгаа юм” гэв.
Г.Хулан