Ханхүү Уильям нисгэгч болно
Их Британий угсаа залгамжлах ханхүү Уильям түргэн тусламжийн нисдэг тэрэгний нисгэгч болохоор хичээллэж эхэлсэн тухай www.dailymail.co.uk мэдээллээ. Тэрбээр 2005-2007 онуудад армид алба хааж байхдаа аврах багийн нисдэг тэрэг жолооддог байсан бөгөөд мэргэжлийн ажлаа орхихыг хүсээгүй учир тусламжийн нисдэг тэрэгний нисгэгч болохоор өнгөрсөн долоо хоногийн эхээр Британий нисэх хүчинд дадлага хийж эхэлжээ.
1
Ханхүү Уильям ажлынхаа талаар хатан хаан II Элизавет болон аав ханхүү Чарльзтэй ярилцсаны эцэст зөвшөөрөл авсан байна. Ирэх сарын эхээр Уильям эхнэр Кейт Миддилтон болон хүү Жоржийн хамтаар Шотланд улсад хийх айлчлалынхаа өмнө Перт хотын түргэн тусламжийн баазад очиж, хоёр хоногийн хугацаатай нисгэгчээр ажиллахаар болжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ