Бялууны баяр маргааш, зайрмагны фестиваль 31-нд болно
Хүүхдийн баярыг угтсан үйл ажиллагаа эхэлж байна. Эдгээрийн нэг нь маргааш болох “Бялууны баяр”. “Тэнгэрийн хишиг” компани “Бялууны баяр”-ыг хоёр дахь жилдээ өөрийн байран дээр зохион байгуулж байгаа нь энэ. Энэ үеэр “Тэнгэрийн хишиг”-ийнхэн өөрсдийн жороор үйлдвэрлэдэг бөөрөлзгөнө, тоортой бялуу болон зохицуулах үйлчилгээтэй талх нарийн боовоор хүүхэд багачуудыг дайлах юм байна.
ө
Хүүхдүүдэд зориулагдсан бас нэг арга хэмжээ энэ сарын 31, зургаадугаар сарын нэгэнд болох гэж байна. Энэ бол “Зайрмагны фестиваль”. "Сүү" ХК санаачлан зохион байгуулж байгаа “Зайрмагны фестиваль” Циркийн хойд талбайд хоёр өдөр үргэлжилнэ. Фестивалийн үеэр “Би зайрмагны мангас” хөгжөөнт уралдаан тэмцээн, “Хамгийн том зайрмаг”-ны амталгаа, маскарад шоу болох юм байна. Мөн энэ үеэр ирсэн хүүхэд багачуудад зориулан циркийн сонирхолтой үзүүлбэрийг дэлгэх бөгөөд 500 шаар зэрэг хөөргөх ёслол, неон гэрлэн шоу, урлагийн тоглолтууд болох гэнэ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ