Пийрс Морган эвгүй байдалд оров
Хоёр дахь Ларри Кинг гэгддэг Британийн нэрт хөтлөгч Пийрс Морганыг “One Direction” хамтлагийн дуучин Харри эвгүй байдалд оруулжээ. Английн олны танил эрхмүүд хандив цуглуулах үүднээс өчигдөр “God” хэмээх хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолт зохион байгуулсан юм. Тоглолтын 56 дахь минутад Харри хөтлөгчийн шортыг шувталж, эвгүй байдалд оруулсан байна. Тэрбээр энэхүү үйлдэлдээ огтхон ч харамсахгүй байгаагаа илэрхийлээд “Энэ чинь нөхөрсөг тоглолт шүү дээ, Морган” гэж хэлжээ.
1
Харин хөтлөгч Харрид заавал хариуг нь барих болно гэж амласан байна. Тус нөхөрсөг тоглолт 1-1 харьцаатай өндөрлөж, нийт 170 мянган ам.долларын хандив цуглуулж чаджээ. Перс Морган таван жилийн турш “CNN” агентлагийн “Piers Morgan's tonight” шоуг хөтөлсөн юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ