Гишүүдийг хуралдаандаа оролцохыг "урьж" байна
УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан 15.00 цагт товлогдсон боловч мөн л цаг шахам хойшилж эхэллээ. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж даргалан явуулж байна. Р.Гончигдорж дарга ирцэнд бүртгүүлсэн ч, чуулганы танхимд орж ирээгүй гишүүдийн нэрийг зарлан, дуудаж байлаа. Хуралдаан НӨАТ-ын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх эсэх дээр санал хураалт явуулснаар эхэлж байна. Тиймээс санал хураалт явуулахад ирц хүрэлцэхгүй байгаа юм. Засгийн газраас нэмүү өртгийн албан татварын босгыг 50 сая төгрөг байхаар оруулж ирж байгаа. Ингэхдээ инфляцийн түвшин, олон улсад нэмүү өртгийн албан татварын босго тогтоодог аргачлал, албан татвар цуглуулахад гарах зардал зэргийг харгалзан үзсэн аж. Мөн энэ хуулийн гол үзэл санаа нь бэлэн мөнгөөр хийгдэж байгаа гүйлгээг бүртгэлд авах, татварыг буцаан олгох, хүн бүр татвар төлөгч байхад чиглэжээ.
.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ