Жем Керри их сургууль төгсөв

img

Жүжигчин 52 настай Жем Керри өчигдөр “Maharishi University Of Management” их сургуулийн бизнесийн ангийг төгссөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн он тус сургуулийн удирдлагуудын хүсэлтээр оюутнуудад хэд хэдэн удаа лекц уншиж байжээ. Тэр үед “Maharishi” сургуулийн Ерөнхийлөгч жүжигчинд сургуульд элсэн сурах эрхийн бичиг гардуулсан юм. Керри урилга хүлээн авсаныхаа маргаашнаас сургуульдаа суралцаж эхэлсэн аж.

.

Төгсөлтийн баярын үеэр Жем Керри “Би 12 настайдаа урлагт хөл тавьсан. Тэр өдрөөс л эхэлж кинонд энэ биеэ зориуллаа. Аавынхаа эцсийн хүсэлтийг биелүүлсэндээ баяртай байна. Аав минь үргэлж хүүгээ оюутан болгохыг хүсдэг байсан. Би чадсан ааваа. Би их сургуулиа төгсчихлөө” гэжээ.

.

Жем Керри хамгийн сүүлд инээдмийн “Dumb and Dumber 2” киноны гол дүрд тоглосон юм.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mmmmmm:
uhaantai hun.
2014-05-28
wooooooow:
mundag mundag mundag
2014-05-27