Багийн шинэчлэл Баянхонгорт үргэлжилж байна

img

Баянхонгор аймаг 20 сум, 104 багтай. Баянлиг сумын Багабаян баг гэхэд 193 өрхтэй ч тэд нь 100-1000 км хол нутагладаг учраас төрийн үйлчилгээ хүргэхэд ихээхэн хүнд болсныг тус багийн Засаг дарга Б.Хүрэл-Эрдэнэ учирлалаа. Говийн айлуудын хувьд төрийн хамгийн ойр цэг нь багийн төв. Засаг дарга нь багийн төв дээрээ байнга байх хэрэгтэй болдог ч эзгүй суурин сахисан бидэнд ажлын нөхцөл хүнд байна. Иймд багийн төвийг явуулын, нүүдлийн маягтай байлгаж болох юм гэх мэт асуудлыг багийн Засаг дарга нар ЗГХЭГ-аас Баянхонгор аймагт зохион байгуулсан “Баг-иргэний засаг захиргаа” хэлэлцүүлгийн үеэр төрийн түшээдэд уламжиллаа.

s

Уудам нутгийнхаа буйд хөдөөд суугаа иргэдэд төрийн үйлчилгээ залгуулдаг анхан шатны нэгжийнхэнд ийм бэрхшээл тулгардаг бол сумын төвүүдэд ажлын байр бий ч ажиллах хүн олдохгүй байна. Хөдөлмөрийн насны иргэд нэг бол хөдөө мал дээр, эсвэл аймаг, хот руу шилжчихдэг учраас орон нутагт үйлдвэрлэл хөгжихөд бэрх байна гэж сумын төвийнхөн дүгнэлээ. Иймээс орон нутагт хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрт багийн Засаг дарга нарын саналыг заавал авахаар журамламаар байна, айл өрх болгоныхоо нөхцөл байдлыг мэддэг бидний саналыг тусгадаггүйгээс улсын болон олон улсын хөрөнгө мөнгө байгаа онолгүй үр дүн муутай үрэгдэхэд хүрдэг гэж тэд үзэж байна.

Аймгийн төвийн гудамж бүртээ ахлагч томилж ажиллуулсан, орон нутгийн телевизээр долоо хоногт 3 удаагийн хөтөлбөр гаргаж ажлаа танилцуулдаг, аймгийн Засаг дарга пүрэв гараг бүрт Иргэд хүлээн авах төвдөө нээлттэй уулзалт хийдэг нь иргэддээ ойртох гол гарцууд болсон гэнэ. Хөдөөгийн иргэд улс, дэлхийн мэдээллийг өдөр цагт нь авдаг хэрнээ орон нутгийнхаа ажлыг мэддэггүй. Иймээс Баянхонгор аймаг орон нутгийн телевизийн сувгаа сумд, хөдөөд гаргадаг болох зорилт тавьж, техникийн шийдлийг ярилцаж байгаа аж.

s

Төрийн бодлого, үйл ажиллагааны мэдээллийг өрхөд биечлэн хүргэдэг багийн Засаг дарга нарын ажлын зэвсэг нь үнэн зөв мэдээлэл. Иймд Засгийн газраас орон нутгийн хөгжлийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа гол гол ажлын талаар Ерөнхий сайдын зөвлөх Б.Ган-Очир тэдэнд мэдээлэл өгч, сонирхсон асуултуудад нь хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

эхний:
эхний 2 хүн маш зөв бичиж даанч женкогоос эхлээд цавчигчид ухаарахгүй л дэ
2014-05-28
mokmokmok:
eamarch ajil bagaar ajilah chadvartai baih estoi
2014-05-27
бодууштай:
үнэндээ сүүлийн үед канад байр гэж их зарах болсон. сайн бодоход бага үнэтэй материалаар бариад их үнэтэй зарж байгаа. тийм зуслангийн байр хаяагүй барьж, зарж байна. эрээнээс бүх материалаа авдаг юм байна лээ. юу нь канад гэж, ойлгохгүй байна. эрээн байр. нэг шүдэнз, цахилгааны богино холболт болоход тэр үнэтэй байр - устана.
2014-05-27
ard ard:
шинэ сум төслийн 10 млрд төгрөг (ардчилсан намд хамгийн олон санал өгсөн суманд хэрэгжүүлж байгаа ард түмний саналыг мөнгөөр тооцож худалдан авч байгаа илт луйвар. 500-аас 2000 хунтэй суманд хэрэгжүүлж байгаа 10 миллиард төгрөгний өртөг бүхий канад байшин төслийг харцгаа!!! энийг бүтээн байгуулалт гэх үү ? мөнгө угаалт гэх үү? үнэндээ энэнээс том тэнэглэл байхгүй болов уу? нийт газар нутгийн 8-хан хувь нь ой мод бүхий талбай эзэлдэг, мөн дээр нь хэт хуурайшилттай, эрс тэрс уур амьсгалтай манай улсын хувьд модон байшин хэрхэвч зохицож нийцэхгүй болно). яг яс юман дээрээ үнэнийг хэлэх юм бол энэ хэдэн модон байшингийн нэр нь л канад технологи нэртэй болохоос биш зүгээр л хятадаас авчирсан хэдэн мод зангидаж том модон амбаар тус бүрийг 100 саяаар барьчихаад дундаас нь цэвэр 3 млрд төгрөгний цавчаа хийж байгаа нэр шүү дээ. хэдэн модон амбаар суманд нэмэгдээд хэдэн хурган дарга нарын ажиллах нөхцөл сайжирлаа гээд хөдөөнийхний амьдрал сайжраад, хотоос хөдөө рүү ард иргэд үй олноороо нүүнэ гэж үү. тэрний оронд хөтөлд хийсэн шиг импортыг орлох үйлдвэр цех, хоршоог тэр мөнгөөрөө байгуулах юм бол жинхэнэ том бүтээн байгулалт, нүдээ олсон шийдэл болох юм биш үү. юм л болбол жонхуу баттулга хүүхдийн минь сургалтын төлбөрийг төлдөг юм, хотоос ачуулсан гурил будаагаа хөдөөнийхөн бидэнд хямд үнээр шахдаг юм, баянгол зочид буудлыг үнэгүй үзүүлж, цайлдаг юм гэсэн ядуухан сэтгэлээр хандаж ходоодоороо саналаа өгдөгөө одоо боливол яасан юм бэ баянхонгорынхоoн ?
2014-05-27