МАН-ын гишүүд чуулганы танхимыг орхин гарлаа
УИХ-ын чуулганы хуралдаанаар 2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна. Хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд оролцсонгүй, дэд дарга Р.Гончигдорж хуралдааныг даргалж байлаа. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хуралдаанд оролцоогүй юм. Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүд болон олонхийн бүлгийн гишүүд яагаад хуралдаанд оролцохгүй байгааг тодруулсан. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж:
6
-Чуулганы хуралдааны ирц өглөөний ирцээр явагдана. Одоо ҮАБЗ хуралдаж байна гэсэн тайлбар хийсэн юм. Гэвч АН-ын бүлгийн гишүүдийн олонх хуралдаандаа суугаагүй учир МАН-ын бүлгийн гишүүд хуралдааныг орхин гарлаа. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт, хариултаа үргэлжлүүлэхийг анхааруулав. Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейг асуултаа тавих ээлж болсон юм. А.Бакей дарга асуулт тавихынхаа өмнө "Би цөөнхийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хуралдаан даргалагч АН-ын бүлгийн дарга болон гишүүдийг хуралдаанд оролцуулахыг ёстой. Учир нь санал хураалт явуулахад ирц хүрэлцэхгүй" гэдгийг онцолсон юм.
6
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
7
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ