Майли Сайрусыг саатуулжээ
Залуу дуучин Майли Сайрус “Bangerz tour” аялан тоглолтынхоо хүрээнд өчигдөр Герман улсад газардсан юм. Харамсалтай нь дуучинг Германы олон улсын нисэх буудлын шалгах хэсгийн ажилчид хар тамхи хилээр гаргахыг завдсан хэмээн саатуулсан тухай “TMZ” сайт мэдээллээ.
6
Түүний ачаанаас хар тамхи байж болзошгүй нунтаг зүйл илрүүлсэн байна. Майли Сайрус уг хар тамхитай төстэй зүйлээ нойрны эм гэжээ. Тэрбээр нойрны эмээ нунтаглаад усанд хутгаж уухад илүү хялбар байдаг гэж тайлбарласан байна.
6
Майлигийн авж явсан нунтаг зүйлийг хар тамхи эсэхийг тодруулахаар нисэх буудлын ажилчид шалгаж буй учир дуучинг хариу гартал нь саатуулахаар болжээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ