МАН завсарлага авлаа
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. УИХ дахь сөрөг хүчин дээрх хуулийн хэлэлцүүлгийн үеэр олонхийн бүлгийн гишүүд ирээгүй байна хэмээн чуулганы танхимыг орхин гарсан юм. Харин энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд ҮАБЗ-ийн хуралдааныг дуусгаад танхимд хүрэлцэн ирэв. Хуулийн төсөлтэй холбогдуулан санал хэлэх гишүүд байсангүй. УИХ-ын дарга "МАН-ын бүлгийн гишүүд үг хэлэх эрхээ эдлэхгүй юм уу, Хэн ч үг хэлж болно. АН-ын бүлгийн гишүүдээс үг хэлэх хүн байна уу" хэмээн лавлаж байлаа. Харин асуудлаар "МАН бүлэг дээрээ ярилцах шаардлага байна" гэж үзсэн учраас завсарлага хүслээ. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд "Энэ хуулийн төслийг зургадугаар сарын нэгэн гэхэд баталсан байх ёстой. Тиймээс хоёр хоногийн завсарлага өгье" гэлээ.
6
Ингээд дараагийн асуудлыг хэлэлцэж эхэлсэн юм. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Компанийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ