“Сайра” чанарын шаардлага хангахгүй
Баяндүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс иргэний гаргасан гомдлын дагуу тус дүүргийн IV хороонд үйл ажиллагаа явуулдаг Сонгинохангай ХХК-ний “Миний дэлгүүр 102” худалдааны төвд зарагдаж байсан загасны консервноос /Сайра/ дээж авч лабораторид шинжлүүлжээ.
6
ОХУ-д үйлдвэрлэсэн, Сайра нэрийн 4680009030015 код, 14.12.13, цувралын дугаартай бүтээгдэхүүнийг шинжлэхэд 2013 оны 12 дугаар сарын 14 үйлдвэрлэсэн Сайра консервны дээжинд Acanthocephala-eoacanthocepala /скребни/ буюу шимэгч хорхой үхсэн хэлбэрээр илэрсэн байна. Иймээс “Сайра” нэрийн 4680009030015 кодтой чанарын шаардлага хангахгүй байгаа бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг анхаарууллаа.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ