Монгол, Швейцарийн хамтран босгосон “Агула”

img

Манай улс, Швейцарийн холбооны улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой,  Монгол дахь Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны 10 жилийн ой энэ онд тохиож байна.

6

Үүнтэй холбогдуулан Швейцарийн хөгжлийн агентлаг, Монголын урлагийн зөвлөлтэй хамтран “Агула” хөгжмийн төслийг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлжээ. Өнөөдөр тус төслийн зохион байгуулагчид мэдээлэл хийсэн. Хуралд Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэд захирал Дипак Элмер, Монголын урлагийн зөвлөлийн урлагийн хөтөлбөрийн захирал Б.Номинтуяа болон Швейцарь хөгжлийн агентлагийн мэдээлэл харилцааны ахлах ажилтан Б.Соёлмаа нар оролцсон.

7

 “Агула” төслийн хүрээнд болох Монгол Швейцарийн уран бүтээлчдийн хамтарсан тоглолт энэ сарын 30-ны 19.00 цагт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тавигдах юм байна. Мөн энэ төслийн хүрээнд соёл урлагийн болон бусад салбарт олон үе шатлалтай ажлуудыг хийж буй тухай зохион байгуулагчид хэлсэн.

7

Монгол бичгээр уул гэдэг үгийг “Агула” гэж бичдэг. Швейцарийн Альпийн нуруу, Алтайн нурууг дүрслэхээс гадна монгол уламжлалаа шингээж төслөө ийнхүү нэрлэжээ.

6

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
ээ үүнийг бичсэн бичсэн хүн газар доороос гараад ирэв үү. альпийн нуруу гэж байдаг сан даа. залуучуудын үндсэн хэсэг нь яагаад ийм мэдлэг, чадвар нимгэн байнаацөөн тооны чадварлаг залуус нь бүр тасархай хол яваад, ихэнх нь хөөрхийлөлтэй байдалд байнаа яанаа ялангуяа, хотын гудамжаар яваа гоёж гоодсон залуусын хөгжил, мэдлэг, соёл даан ч хэцүү харагдах юмаа
2014-05-27
зочин:
альпийн нуруу
2014-05-27