Хөдөлмөрийн яармагаар 1200 ажлын байр зарлагджээ

img

Бүтээн байгуулалтын салбаруудад ажиллах хүчний хомсдол сүүлийн жилүүдэд их хүндрэлтэй асуудал болоод байгаа. Иймээс өнөөдөр МЗХ-ны байранд зохиогдсон “Бүтээн байгуулалт–2014” хөдөлмөрийн яармагт нийт 1200 орчим нээлттэй ажлын байр зарлагдаж оюутан, залуучуудыг бүртгэн ажлын байранд зуучилсан байна.

ыб

Ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах замаар оюутан, залуучуудыг бүтээн байгуулалтын салбарт ажиллах идэвхи санаачлагыг өрнүүлэх, дэмжих, зуны амралтын хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх орлого олох, хөдөлмөрийн дадлага, туршлага хуримтлуулах боломж нээж өгсөн байна.

ы

Энэхүү яармагт Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Нийслэлийн хөдөлмөрийн газар, “МАК” ХХК, “Автобус-1” ОНӨААТҮГ, “Монполимент” групп, “Эрин интернэшнл” ХХК, “Эко констракшин” ХХК , “Урбан констракшин” ХХК “Ланрес” ХХК гэх мэт 30 гаруй үндэсний бүтээн байгуулагч аж ахуйн байгууллагууд оролцлоо.

ы

Тус хөдөлмөрийн яармагийн үеэр барилга, замын туслах ажилтан, цэцэрлэгжүүлэлтийн ажилтан зэрэг ажлын байрууд эрэлт ихтэй байлаа.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hereg alga:
bugd hogiin hend ch hereggui tsalin bagatai * shig bool shig ajiluud bgaadaa
2014-05-28