Улаанбаатарт 23 хэм дулаан

img

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 хэм, говийн бүс нутгаар 28-33 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

as

Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. 22-24 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 8 хэм дулаан, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ