Өнөөдөр болох үйл явдлын тойм
Багшийн хөгжлийн ордны 203 тоотод
ds
10:00 цагт Сургуулийн өмнөх боловсролын чанарын шинэчлэлийг хэрэгжүүлэх баг, түшиц цэцэрлэгийн удирдлага, багш, мэргэжлийн байгууллага, судлаачдад бага насны хүүхдийн хөгжлийг ажиглах, баримтжуулах, сургалтын хөтөлбөр боловсруулах асуудлаар лекц уншиж, зөвлөгөө өгөх сургалт эхэлнэ. Энэ сургалтыг ХБНГУ-ын Баварын холбооны мужийн Мюнхен хотын "Бага насны хүүхдийн судалгааны институт”-ийн дэд захирал хийх юм.
df
НЗДТГ-ын А танхимд
df
11:00 цагт Тээврийн хэрэгслийн татвар, төлбөр хураалтыг хөнгөвчлөх, цахим хэлбэрт оруулах зорилгоор Татвар, төлбөр хураалтын шинэ системийг Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас боловсруулжээ. Энэ тухай мэдээлэл өгөх хурал болно.
df
Үндэсний мэдээллийн төвд
df
11:10 цагт ЭМЯ, нийслэлийн ЭМГ-аас ДЭМБ-тай хамтран дэлхийн тамхигүй өдрийг угтан тамхины хэрэглээг бууруулах арга замын талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
df
12:00 цагт Сагсан бембегийн сурагчдын дэлхийн аваргад шагналт V байр болон 11р байруудад шалгарсан есверийн шигшээ баг тамирчид хэвлэлийн бага хурал хийнэ.
df
13:10 цагт “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
df
Тусгаар тогтнолын ордны 3 давхарт
df
12:00 цагт Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ, Засгийн газарт ажиллаж байсан /Н.Багабанди, Д.Идэвхтэн, С.Төмөр-Очир, Ж.Гүррагчаа зэрэг/ үе үеийн гишүүд, сайд нар эдийн засгийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдод санал хүргүүлнэ. Мөн Ерөнхий сайдад өгсөн шаардлагын хугацаа дуусч байгаа тул хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэнэ.
df
МҮЭХ-ны хурлын танхимд
df
12:00 цагт Эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа хэдий ч хүмүүсийн цалин орлогыг багасгах, хөдөлмөр, нийгмийн хамгааллын зардлыг бууруулж танахын эсрэг байгаагаа МҮЭХ илэрхийлсээр байгаа билээ. Энэ талаарх хэвлэлийн бага хурал болно.
df
Ерөнхий сайдын ажлын өрөөнд
df
16:00 цагт Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал болно.
df
MN мэдээллийн төвд
df
11.00 цагт Монголын уламжлалт харваачдын холбооноос археологийн үнэт олдвор олдсон тухай болон монголын нум сум судлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ.
d
12.00 цагт “Шударга ёс” бүлгэмээс улс төрийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
df
12.30 цагт МУИС-ийн багш нарын холбооноос бүтцийн өөрчлөлтийн алдаа дутагдлын талаар баримттай мэдээлэл хийнэ.
df
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ