Үндсэн хуулийн гүйцэтгэсэн үүргийн талаар хэлэлцэнэ
“Ардчилсан засаглалын институцийн хөгжилд Үндсэн хуулийн гүйцэтгэсэн үүрэг, үр дүн ба сургамж” сэдэвт судалгааны хэлэлцүүлэг өнөөдөр 14:00 цагт Төрийн ордны “Б” танхимд болно. Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Төслийн удирдах зөвлөлийн гишүүн А.Бакей болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн үндэсний захирал Б.Болдбаатар нар оролцоно. Мөн улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл энэхүү хэлэлцүүлэгт оролцож Ардчилсан засаглалын институцийн өнөөгийн хөгжил болон Үндсэн хуулийн голлон гүйцэтгэсэн үүрэг, үр дүнгийн талаар санал солилцох юм байна.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ