Сноудан гэртээ харихыг хүсэв
АНУ-ын тагнуулын экс ажилтан Эдвард Сноудан өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн Орос улсад түр оршин суух болсон билээ. Тэрбээр АНУ-ын тагнуулын нууцлалын зэрэгтэй материалуудыг хууль бусаар хулгайлж, улмаас Орос руу зугтсан. Сноудан Ерөнхийлөгч В.Путинд хүсэлт гаргаж жилийн хугацаатай Орост байрлаж, өнөөг хүртэл нуугдан амьдарч буй юм. Тэгвэл Сноудан өнгөрсөн амралтын өдөр “NBC” телевизид ярилцлага өгч, АНУ-д очиж, гэр бүлтэйгээ уулзахыг хүссэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
5
Сноудан “Би Барак Обама болон “NSA”-д заналхийлээгүй. Тэдний булхайг нийгэмд илчилсэн минь АНУ-д ирээдүйд том алхам болсон. Би оргодол биш алан хядагч биш. Тиймээс гэртээ харихыг хүсч байна. Оросын ард түмэн болон Путинд талархсанаа илэрхийлье. Орост байх хугацаа минь дууссаны дараа АНУ-д очих болно. Мэдээж хэрэг Обама болон тэдний нөхөд намайг залхаан цээрлүүлэхийг оролдох нь тодорхой. Харин Америкийн ард түмэн намайг хамгаалах нь тодорхой. Обама чиний гар ард түмнээсээ хүчтэй байхыг чинь харья” гэжээ.
5
Түүнд задруулаагүй 24 мянган нууц материал байгаа гэнэ. Хэрвээ АНУ-д очих үед амь насанд нь заналхийлэхгүй бол нууц материалуудыг буцаан өгч магадгүй гэсэн байна.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ