3500 төгрөгөөр гадаад паспортаа хүргүүлж болно

img

Улсын бүртгэлийн ерөнхий газраас  гадаад паспортын хүргэлтийн үйлчилгээг шинээр нэвтрүүлжээ. Ингэснээр гадаад паспорт захиалсан иргэд шуудангаар дамжуулан өөрийнхөө гэр, ажлын байрандаа хүргэлт хийлгэх боломж бүрджээ. Паспортыг хот дотор 24 цаг хүргэх бөгөөд 3500 төгрөгийн хураамж төлөх аж.

а

Харин Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Булган, Төв, Хэнтий, Дорнод, Дундговь, Өсмнөговь гэсэн аймгуудад 48 цагийн дотор захиалсан гадаад паспортыг хүргэх юм байна. Бусад аймгуудад 72 цагийн хугацаанд багтаж, уг үйлчилгээг хүргэх аж. Хураамжийн хувьд орон нутгийн иргэд 5000 төгрөг төлж, гадаад паспортоо хүссэн газраа хүргүүлэх боломжтой юм байна.

а

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
zahialahdaa haana handah uu oron nutagtaa handah uu
2014-05-29
oko :
boljiishdee ovoodoo zaxilana avax gj boon tsag xugtsaa bdg blaa
2014-05-28
иргэн:
гадаадад суугаа хүн захиалаад сунгуульж блох уу?
2014-05-28
болор:
сайхан юм, улам л сайхан болно гэдэгт итгэх хэрэгтэй, муу амлаад л байвал болохгүй шүү дээ,
2014-05-28
зочин:
сайхан болж байна шуу
2014-05-28