“Хүүхдийн баяр”-ыг дүүрэг бүрт тэмдэглэнэ
Жил бүрийн 6 дугаар сарын 1-нд тохиодог Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг НЗДТГ-аас Чингисийн талбайд нэгдсэн байдлаар зохион байгуулах бол дүүрэг бүр өөр өөрсдийн сонгосон талбайд Хүүхдийн баярыг тэмдэглэх юм байна.
6 Тодруулбал, БЗД-ийн ЗДТГ-аас энэ сарын 31-ны өдрийн 10.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн баярт зориулсан үйл ажиллагаа зохион байгуулах аж. Харин Баянгол дүүргээс 6 сарын 01-нд 10.00 цагаас 580 хүний бүрэлдэхүүнтэй баярын парадыг зохион байгуулах ба парад Төмөр замчдын дуу бүжгийн чуулгаас Улаанбаатар палас хүртэл жагсах юм байна.
6
Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар 06 дугаар сарын 01-нд 11.00-17.00 цаг хүртэл Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан нэгдсэн арга хэмжээг Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулна. Тэгвэл Сонгинохайрхан дүүрэг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаадах өдөр 1100-1500 цагт хүүхдийн баярын арга хэмжээг хороо тус бүрт нэгэн зэрэг зохион байгуулахаар болжээ.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ