Полын дүүд сэтгэл дундуур байна

img

Өнгөрсөн оны сүүлээр “Галзуу хурд” цувралын од Пол Уолкер харамсалтайгаар амиа алдсан юм. Тэрээр амиа алдахаасаа өмнө “Галзуу хурд”-ын сүүлийн ангид тоглож байсан юм. Түүнийг амиа алдсаны дараа зураг авалт хэсэг хугацаанд завсарлага авсан билээ. Харин өнгөрсөн хоёрдугаар сараас Полын төрсөн дүү 34 настай Коди Уолкер оронд нь тоглож эхэлсэн.

6

Тэгвэл хамтран тоглогч Вин Дизель Кодигийн жүжиглэлтэд сэтгэл дундуур буйгаа хэд хэдэн удаа илэрхийлсэн тухай “www.hollyscoop.com” мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт болсон зураг авалтын үеэр Дизель, Коди нар гар зөрүүлсэн тухай гэрчүүд ярьцгаасан байна. Коди ахынхаа дүрд тоглож байгаа ч царай нь кинонд харагдахгүй зөвхөн нуруу болон хажуу хэсгээрээ дэлгэцэнд гарах юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

anhaa:
za yahavdee im um bh ahiigaa yaj guitsehdee
2014-05-28