Хан-Уул дүүрэгт хоёр хороо шинээр байгуулах ажил эхэллээ

img

Хан-Уул дүүрэг шинээр хоёр хороо байгуулахаар болжээ. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа орон сууцны хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан тус дүүрэгт хүн амын шилжин суурьших хандлага сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 6/48 дугаар тогтоолоор Нийслэлийн хэмжээнд 20 хороо шинээр байгуулах шийдвэр гарсан. Нэг хороонд ноогдох хүн амын тоо их, цаашид эрчимтэй өсөх хандлагатай байгаа, газар нутаг алслагдсан, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, цагдаагийн ачаалал ихсэж иргэддээ төрийн үйлчилгээг хүргэхэд хүндрэлтэй байгаа тус дүүргийн 1, 9 дүгээр хороодыг хувааж 15, 16 дугаар хороодыг шинээр байгуулахаар болоод байна.

15, 16 дугаар хороодыг шинээр байгуулах ажлын хэсэг Дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр захирамжаар байгуулагдаж гуравдугаар дугаар сарын 1-ны дотор хороодыг хуваах ажлыг зохион байгуулж дуусгахаар ажиллаж байгаа аж.

Н.Цэндээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ