Баатаржав: Өнөөдөр 100 гаруй ажилчин халагдлаа
“Оюутолгой” ХК ажилчдаа халж эхэлжээ. Компанийн зүгээс 300 гаруй ажилчныг халахаа мэдэгдсэн бөгөөд тэднийг гурав хоногийн дотор ажлаас нь чөлөөлөхөө мэдэгдсэн байна. Энэ тухай тус компанийн туслах ажилтан н.Баатаржавтай холбогдож тодрууллаа.
5
-Оюутолгой ажилчдаа яагаад халж байгаа юм бол. Та нарт ямар шалтгаантай гэж тайлбарласан вэ?
-Дотоод зохион байгуулалтын ажил, зардлаа хэмнэх үүднээс халж байна гэсэн. Дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнэ унасантай холбож тайлбарласан.
5
- Өнөөдрийн байдлаар хэдэн хүн халагдаад байна. Ямар ажил хийж байсан хүмүүс халагдсан вэ?
-Өнөөдрөөс халж эхэлсэн. Одоогийн байдлаар 100 гаруй хүн ажилгүй болоод байна. Жолооч, туслах ажилтан гээд янз бүрийн ажил хийж байсан хүмүүс. Энд их хатуу дүрэм журмын дор ажилладаг. Бидэнд алдаа гаргаж, асуудал үүсгэсэн зүйл байхгүй.
6
-Халах тухай өмнө нь та нарт мэдэгдсэн үү. Ажилчид ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэлгүй шууд халагдаж байгаа юм уу?
-20-иод хоногийн өмнө хэлж байсан. Ажилчдын зүгээс юм хэлээгүй. Гэхдээ бидний хувьд харамсалтай байна. Ихэнх нь цалингийн зээлтэй ажилчид байгаа, одоо яах юм мэдэхгүй.
5
-Туслах ажилтан хэдэн төгрөгийн цалин авдаг байсан бэ.
-Тухайн сардаа бүтэн ажиллавал нэг сая гаруй төгрөгийн цалин авдаг. Харин амарвал 500 гаруй мянган төгрөгийн цалин авдаг байсан.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ